logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Эмэгтэй удирдлагатай эрүүл мэндийн стартапуудын санхүүжилт өнгөрсөн онд 2000 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 15 15:00
    318

    Зургийг: Dwayne Senior/Bloomberg

    Эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан компаниуд 52 сая ам.долларын санхүүжилт авсан нь өнгөрсөн оны нийт дүнгийн 31 хувийг эзэлжээ

    Өнгөрсөн онд эмэгтэй удирдлагатай эрүүл мэндийн стартап компаниудын татан төвлөрүүлсэн санхүүжүүлэлт 167 сая ам.доллар хүрч, өмнөх оноосоо 2000 гаруй хувиар өссөнийг “Bill and Melinda Gates” сангийн санхүүжүүлсэн судалгаа харууллаа.

    Харин эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан компаниуд 52 сая ам.долларын санхүүжүүлэлт авсан нь өнгөрсөн оны нийт дүнгийн 31 хувийг эзэлжээ. 

    “2022 онд эмэгтэй үүсгэн байгуулагчтай компаниуд хоёр сая гаруй ам.долларын санхүүжилт авч, нийт хөрөнгө оруулалтын ердөө 1.4 хувийг эзэлж байсантай харьцуулахад энэ бол огцом өссөн дүн” хэмээн дээрх судалгаанд тодотгосон байна. 

    Эмэгтэйчүүд удирддаг эрүүл мэндийн технологийн компаниуд дундаас “Kasha”, “Dawi Clinics”, “Chefaa and Maisha Meds” зэрэг компаниуд 2023 онд хамгийн их санхүүжилт босгосон аж. Тухайлбал: байгуулагдаад долоон жил болж буй “Kasha” компани “B” шатны хөрөнгө оруулалтаар 21 хүртэлх сая ам.доллар босгожээ.

    2023 онд энэ чиглэлийн нийт хөрөнгө оруулалтын 38 хувь нь цахим эмийн сангийн шийдэлд зориулагдсан байна. Африк тивд Нигери, Кени, Египет улсад хамгийн их хэмжээний санхүүжилт хийгдсэн аж.

    Cэтгэгдэл бичих