logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Стив Балмер хөрөнгийн хэмжээгээрээ Билл Гэйтсийг анх удаа гүйцлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 03 09:40
    300

    Зургийг: David Ryder/Bloomberg

    Стив Балмерын нийт хөрөнгийн 90 хувь нь “Microsoft”-ийн хувьцаа хэлбэрээр байна

    “Microsoft”-ийн Гүйцэтгэх захирал асан Стив Балмер хөрөнгийн хэмжээгээрээ Билл Гэйтсийг анх удаа гүйцэж, дэлхийн зургаа дахь чинээлэг эрхэм боллоо. Даваа гарагт “Microsoft”-ийн хувьцааны ханш дээд түвшнээ дахин шинэчилснээр энэ он гарснаас хойших өсөлт нь 21 хувь хүрчээ.

    157.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй Стив Балмерын нийт хөрөнгийн 90 хувь нь “Microsoft”-ийн хувьцаа хэлбэрээр байдаг аж.

    Харин Билл Гэйтс 156.7 тэрбум ам.долларын хөрөнгөө нэлээн төрөлжүүлсэн бөгөөд 50 орчим хувийг нь “Microsoft”-ийн хувьцаа, ногдол ашгийн орлогын гүйлгээг хийх зорилгоор байгуулсан “Cascade Investment" компаниар дамжуулан эзэмшдэг байна. 

    Мөн хаягдлын менежментийн “Republic Services” компанид 21 тэрбум ам.доллартой дүйцэх хэмжээний хувьцаа эзэмшиж байгаа ажээ.

    Cэтгэгдэл бичих