logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Иений ханш сүүлийн 34 жилийн доод түвшинд хэлбэлзэж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 02 11:35
    365

    Зургийг: Tomohiro Ohsumi/Getty Images/Bloomberg

    АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс өссөний дараа иений ханш 0.2 хувиар сулрав

    АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс сайн үзүүлэлттэй гарсан нь ам.доллар болон АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийг өсгөлөө. Энэ нь Японы иен болон  “Их 10”-ын бүлгийн бусад валютын ханшид сорилт болохоор байгаа юм.

    Иений ам.доллартой харьцах ханш 0.2 хувиар суларч, өнгөрсөн долоо хоногт хүрээд байсан сүүлийн 34 жилийн хамгийн сул түвшинтэй ойролцоо буюу 151.65 нэгж хүрээд байна.

    409680325.png

    Японы Сангийн сайд Шуничи Сүзүки “Эрх баригчид иений ханшийн хөдөлгөөнийг анхааралтай хянаж байна. Аливаа огцом хөдөлгөөний эсрэг зохих арга хэмжээ авахад бэлэн” гэж мэдэгджээ.

    “FX”-ийн захирал Брэд Бехтел “Хэрэв иений ханш аажмаар 152 нэгж хүрвэл Японы Засгийн газар хариу арга хэмжээ авна гэж бодохгүй байна. Харин 152-оос 154 эсвэл 155 нэгж рүү огцом суларвал хариу үйлдэл үзүүлж магадгүй" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

    Cэтгэгдэл бичих