logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    Хиймэл оюуны технологийн нөлөөгөөр “Google”-ийн ялгаруулдаг CO2 сүүлийн 5 жилд 48 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 03 11:40
    204

    Зургийг: Sam Hall/Bloomberg

    "Google”-ийн 2030 он гэхэд үйл ажиллагаанаасаа нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг цэвэр дүнгээр тэглэнэ гэсэн зорилт томоохон сорилттой тулгарч байна

    “Google”-ийн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт 2023 онд 14.3 сая метр тонн хүрснийг тус компани Тогтвортой байдлын тайландаа онцоллоо. Энэ нь 2022 оныхоос 13 хувиар, 2019 оныхоос 48 хувиар өндөр үзүүлэлт юм.

    Сүүлийн таван жилд тус компанийн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт бараг хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.

    “Google” компанийн нийлүүлэлтийн сүлжээ болон дата төвүүд дэх эрчим хүчний хэрэглээ нь эрс өссөн нь ийм үр дүнд хүргэсэн гэж тайлбарлажээ. Түүнчлэн бүтээгдэхүүнүүддээ хиймэл оюуны технологийг эрчимтэй нэвтрүүлж байгаа нь нөхцөл байдлыг илүү дордуулаад байна гэж тодотгосон байна.

    Ингэснээр 2030 он гэхэд үйл ажиллагаанаасаа нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг цэвэр дүнгээр тэглэж бүрэн хална гэх зорилт нь томоохон сорилттой тулгарч байгаа аж.

    Cэтгэгдэл бичих