logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Mongolian Green Farmer: Монгол байцайнд агуулагдах С витамины агууламж, импортынхоос 8-9 дахин их
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 19 15:00
    336

    Зургийг:

    Монгол Улс жилд 1200 тонн хөлдөөсөн ногоо БНХАУ, ОХУ, ХБНГУ болон БНПУ-аас импортолж байна

    “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, амин дэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээг батлах” тухай нормоор хүн өдөрт 260 грамм хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай байдаг.

    Улсын хэмжээнд аваад үзвэл монголчууд жилд 230 гаруй мянган тонн хүнсний ногоо хэрэглэж байна. Энэ нь стандартаас 100 мянган тонноор бага үзүүлэлт юм. Хүнсний ногооны хэрэглээний 120-160 мянган тонныг нь дотоодоосоо хангаж байгаа бол 70 орчим мянган тонныг нь БНХАУ-аас импортолж буйг ХХААХҮЯ мэдээлж байв. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр БНХАУ, ОХУ, ХБНГУ болон БНПУ-аас жилд 1200 тонн хөлдөөсөн ногоо импортолж байгаа аж.

    19-4.JPG

    Сүүлийн жилүүдэд хөлдөөсөн хүнсний ногооны зах зээл өсөлттэй байгааг “Mongolian Green Farmer” компани мэдээллээ. Тус компани өнгөрсөн онд туршилтаар 20-30 тонн хөлдөөсөн ногоо зах зээлд нийлүүлсэн бол энэ онд 300 орчим тонн бүтээгдэхүүн борлуулах зорилттой байгаагаа онцолсон юм.

    Харин импортын ногоонуудаас хүнд металл илэрдгийг “Mongolian Green Farmer” тодотгож байлаа. Тухайлбал: БНХАУ-ын импортын байцайнд нэг кг тутамд 0.013 мг хүнд металл илэрдэг бол монгол хөрсөнд ургасан байцайнаас ямар нэгэн металл илэрдэггүй байна. "С" витамины агууламж БНХАУ-аас импортолсон байцайны 100 грамм тутамд 3.17 мг байгаа бол монгол хөрсөнд ургасан байцайнд 26.2 мг буюу 8-9 дахин их байгааг БНСУ-ын лабораторийн шинжилгээгээр батлуулжээ.

    Монгол Улсын хувьд энэ онд түүхэндээ анх удаа 185 мянган тонн хүнсний ногоо тариалж, хамгийн их хэмжээний хүнсний ногоо хураан авч, дотоодын хэрэгцээнийхээ 85 хувийг хангах боломж бүрдсэнийг ХХААХҮЯ мэдээлж байв. 

    “Газар шим” компанийн Үйлдвэр хариуцсан захирал Ц.Төгсөө

    "2022 онд туршилтаар 20 гаруй тонн ногоог гүн хөлдөөж, худалдаанд гаргасан. Түгээлт, агуулах, тоног төхөөрөмж зэрэгт маш их хөрөнгө оруулсан. Дахин нэг үйлдвэр барих хэмжээний өртөг шаардагдах юм билээ. Нөгөө талаасаа энэ зах зээлд хэрэглэгчийн худалдан авах соёл бэлэн болоогүй байна гэж харсан. Энэ төрлийн зах зээл өсөх нь алсдаа хэрэглэгчдийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Учир нь богино хугацаанд технологийн дагуу хадгалснаар ногоо витаминлаг чанараа алддаггүй. Манай үйлдвэрийн хувьд ирэх онд 3000 тонны багтаамжтай агуулах барина. Үүний дараа хөлдөөсөн ногооны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлнэ" хэмээн мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих