logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Хамгийн хүчирхэг паспортын чансааг Франц, Герман, Итали, Испани тэргүүллээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 11 16:30
    626

    Зургийг: henleyglobal.com

    Паспортын чансаагаараа Монгол Улс дэлхийн 207 улс, бүс нутгаас 79 дүгээрт эрэмбэлэгдэв

    Швейцарын зөвлөх үйлчилгээний “Henley & Partners” компани 2023 оны байдлаар дэлхийн улс орнуудын паспортын чансааг танилцууллаа. Ингэхдээ тухайн улсын паспорттой иргэд дэлхийн 227 улс, бүс нутгийн хэдэд нь визгүй зорчиж байгаагаар үнэлсэн байна. Сүүлийн таван жилд Сингапур болон Япон улсын иргэд хамгийн олон оронд визгүй зорчих эрхтэй байсан аж.

    2024 оны чансаагаар Франц, Герман, Итали, Испани зэрэг Европын улсууд дэлхийн 194 улсад визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын эхний байрт эрэмбэлэгдэж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар БНСУ, Швед, Финланд зэрэг улс 193 улс оронд визгүй зорчих эрхтэйгээр удаалж байгаа аж. Жагсаалтын сүүлийн байруудад Йемен, Сири, Ирак, Пакистан, Афганистан улс бичигдэж байна.

    Сүүлийн 10 жилийн хугацаанд чансаа нь хамгийн хурдацтай өссөн паспортоор Арабын Нэгдсэн Эмират улсынх тодорчээ. 2014 оноос хойш тус улсын иргэд нэмж 106 улсад визгүй зорчих болсноор 55 дугаар байраас 11 дүгээр байр руу ахисан байна.

    PASSPORT-INDEX-GFX.png

    Харин паспортын чансаа нь хамгийн их суларсан орнуудын нэг ОХУ болсон байна. Сүүлийн 10 гаруй жилд тус улс визгүй зорчих 24 улс шинээр нэмсэн ч 2014 оноос хойш 13 байраар ухарч, 51 дүгээрт эрэмбэлэгдэх болсон аж.

    Монгол Улсын хувьд өнгөрсөн 2023 онд 62 оронд визгүй зорчих эрхтэй байсан бол 2024 оны байдлаар 63 болж, жагсаалтын 79 дүгээрт бичигдэж байна. 

    Cэтгэгдэл бичих