logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Үл хөдлөх хөрөнгийн хэлцэл, борлуулалтын дүн өссөн ч худалдсан талбайн хэмжээ буурчээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 29 12:00
    3356

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    I улирлын байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.78 хувиар, хуучин орон сууцны үнэ 10.87 хувиар өссөн байна

    Оны эхний улиралд үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 310 хуулийн этгээд нийт 508.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүн тогтмол өсөж байгаа бөгөөд 2022 оны эхний улиралтай харьцуулахад хоёр дахин нэмэгджээ.

    Энэ оны эхний улиралд нийт 2314 хэлцэл хийгдэж, 289.7 мянган м.кв талбай борлуулагдсан байна. Борлуулалтын үнийн дүнгийн 47 хувийг 51-100 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн борлуулалт бүрдүүлсэн бол 24.8 хувийг 101-200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө бүрдүүлсэн байна.

    Хэдийгээр нийт хэлцлийн тоо болон борлуулалтын үнийн дүн өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад өссөн ч худалдсан талбайн хэмжээ 14.9 хувиар буурсан дүнтэй байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн юм.

    Өөрөөр хэлбэл нэгж талбайн борлуулах үнийн дүн өссөн нь нийт хэлцлийн үнийн дүн өсөхөд гол нөлөө үзүүлж байна. I улирлын байдлаар шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.78 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ 10.87 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар шинэ орон сууцны дундаж үнэ ирэх таван жилийн хугацаанд нэг м.кв нь 2023 оны жилийн эцсээс 26.6 хувиар өсөх тооцоололтой байна.

    “Инвескор Проперти” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Уянга

    Cэтгэгдэл бичих