logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Жанет Йеллен: Японы Засгийн газар валютын захад интервенц хийсэн гэж бодохгүй байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 06 11:15
    217

    Зургийг: Toru Hanai/Bloomberg

    Иений спот ханш сүүлийн 34 жилд анх удаа 160 нэгж давж сулраад байна

    "Япон улсын Засгийн газар иений ханшийн уналтад дэмжлэг үзүүлэхийн тулд зах зээлд хөндлөнгөөс оролцсон эсэх асуудалд байр суурь илэрхийлэхгүй. Үүнийг цуу яриа гэж бодож байна" гэж АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен мэдээлсэн байна.

    Тэрбээр иений ханш харьцангуй богино хугацаанд огцом дүнгээр хөдөлснийг хүлээн зөвшөөрсөн ч Засгийн газар нь валютын захад хөндлөнгөөс оролцох нь ховор тохиолдол.  Иймэрхүү арга хэмжээг авахад эхлээд зөвлөлдөх шаардлагатай байдаг гэж онцолсон байна.

    Иений спот ханш сүүлийн 34 жилд анх удаа 160 нэгж давж суларсны дараа, мөн Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллийн мэдэгдлийн дараа Японы эрх баригчид өнгөрсөн долоо хоногт хоёр удаа интервенц хийсэн байх магадлалтай гэсэн таамаг гараад байгаа юм.

    Cэтгэгдэл бичих