logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Иений ханш фунт стерлингийн эсрэг сүүлийн 16 жилийн доод түвшинд хүрч сулрав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 29 14:40
    387

    Зургийг: Akio Kon/Bloomberg

    Английн Төв банк бодлогын хүүгээ хожуу бууруулах хүлээлт давамгайлж байна

    Фунт стерлингтэй харьцах иений ханш  сүүлийн 16 орчим жилийн доод түвшинд хүрч суларлаа. Ингэснээр Япон улсын Засгийн газар иений ханш үргэлжлэн сулрахаас сэргийлж зах зээлд хөндлөнгөөс оролцож магадгүй гэсэн болгоомжлолыг дахин сэргээж байна.

    Иений ханш фунт стерлингийн эсрэг 0.1 хувиар буурч, 200.63 нэгжид хүрсэн нь 2008 оны наймдугаах сараас хойших хамгийн сул түвшин болж байгаа юм. Арилжаанд оролцогчид Их Британид бодлогын хүү “Их 10”-ын бүлгийн бусад орныхоос өндөр хэвээр байх болно гэсэн хүлээлттэй байгаа нь фунт стерлингийн ханш чангарахад нөлөөлжээ.

    Английн Төв банк бусад томоохон Төв банктай харьцуулахад бодлогын хүүгээ арай хожуу бууруулах хандлагатай байгаа юм.

    “Их 10”-ын бүлгийн орнуудын Төв банкнууд бодлогын хүүгээ одоогийн хүлээгдэж буй түвшнээс өндөр дүнгээр бууруулж, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлсэн тохиолдолд л иений ханш чангарах боломжтой гэж “MonEx”-ийн гадаад валютын арилжаа хариуцсан шинжээч онцоллоо.

    Үүнээс гадна оншор юанийн ханш өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших доод түвшинд хүрч сулраад байна. БНХАУ-ын Төв банк юанийн албан ханшаа аажмаар бууруулснаар юанийн ам.доллартой харьцах ханш 7.2487 болж, сүүлийн дөрвөн сарын доод түвшинд хүрээд байгаа аж.  Зах зээлд Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгээ бууруулах мөчлөг эхлэх болоогүй гэсэн хүлээлт үүссэнээр ам.долларын ханш юанийн эсрэг хоёр өдөр дараалан чангарсан юм.

    БНХАУ-ын Төв банк зах зээлийг үймүүлэх, хөрөнгийн гадагшлах урсгалыг өдөөхгүйгээр эдийн засгийн өсөлтийг хангаж чадахаар түвшинд юанийн ханшийг хадгалахад сорилттой тулгарч байна. 

    Cэтгэгдэл бичих