logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “Erdene Resource Development” 2024 онд $8.2 саяын алдагдал хүлээснээ тайлагнасан ч хувьцааны ханш нь 5 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 26 11:30
    316

    Зургийг: erdene.com

    ERD: "Баян хөндий" төслөөсөө 2025 оны III улиралд анхны алтаа олборлох төлөвтэй

    Алтны "Баян хөндий" төслийг хэрэгжүүлж буй “Erdene Resource Development” компани 8.2 сая ам.долларын алдагдалтай ажилласнаа тайлагнасан ч хувьцааны ханш нь Торонтогийн Хөрөнгийн биржид 5.1 хувиар өслөө.

    Тус компанийн төслийн бүтээн байгуулалтын ажил ахицтай байж, анхны алтаа гарган авахад ойртсоор байна. Мөн алтны үнийн огцом өсөлтийг дагаж, “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш энэ он гарсаар Торонтогийн Хөрөнгийн биржид 43.8 гаруй хувиар өсөөд байгаа юм.

    ERD-PROFIT-GFX.jpg

    2024 оны эцсийн байдлаар алтны "Баян хөндий" төслийн бүтээн байгуулалтын ажил 66 хувьтай байсныг тус компани тайлагналаа. Энэ оны тавдугаар сард бүтээн байгуулалтын гол ажлууд нь эцэслэж, III улирлаас эхлэн анхны алтаа олборлохоор байгаагаа онцолж байна.

    2023 онд 522 мянга гаруй ам.долларын ашигтай ажиллаж байсан “Erdene Resource Development” компани өнгөрсөн онд 8.2 сая долларын алдагдал хүлээсэн байна. Үүнд хайгуулын зардал болон хөрөнгө оруулалтаасаа хүлээсэн алдагдал зэрэг нь өндөр байсан нь голлон нөлөөлжээ.

    ERD-SHARE-PRICE-GFX.jpg

    Алтны үнэ 2024 оны огцом өсөлтөө үргэлжлүүлж, он гарсаар 15 гаруй хувиар өссөнөөр түүхэнд анх удаа унц нь 3000 ам.долларын босго даваад байгаа юм.

    “Wall Street”-ийн томоохон банкнууд алтны үнийн өсөлтийн төсөөллөө ахиулж байгаа зэрэг нь анхны алтаа гарган авахад ойртож буй “Erdene Resource Development” компанийн санхүүгийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлөхөөр байна.

    Cэтгэгдэл бичих