
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
Эрэлтийн өсөлт саарч байгаатай холбоотойгоор үйлдвэрүүд болон автомашины дилерүүдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс “Audi” компани цахилгаан автомашины загваруудаа танилцуулах хугацаагаа хойшлууллаа.
“Volkswagen” компанийн дийлэнх ашгийг бүрдүүлдэг тус компани 2026 он гэхэд 20 шинэ загвар гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Тэдгээрийн тэн хагас нь бүрэн цахилгаан автомашин байх аж.
Тус компанийн бүтээгдэхүүний нэр төрөл хуучирч буй энэ үед төлөвлөгөөгөө яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Учир ньөрсөлдөгч “Mercedes-Benz” болон “BMW” компани 2020-иод оны дунд үеэс цахилгаан автомашины шинэ загваруудаа танилцуулахаар бэлтгэж байгаа юм.
Түүнчлэн бас нэгэн өрсөлдөгч болох “Tesla” компанийн борлуулалт өсөн нэмэгдэж, 2023 оны эхний гурван улиралд “Audi”-ийнхтай дөхөөд байна.