
Зургийг: Billy H.C. Kwok/Bloomberg
Тавдугаар сард швейцар цагны экспорт өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар буурч, 2.6 тэрбум ам.доллар болж буурсныг Швейцарын Цаг үйлдвэрлэгчдийн холбоо мэдээллээ. БНХАУ, Хонконгт тансаг зэрэглэлийн бугуйн цагны эрэлт саарсан нь экспорт нь буурахад голлон нөлөөлсөн байна.
Эх газрын Хятадад хийсэн бугуйн цагны экспортын хэмжээ бөөний үнийн дүнгээр тооцвол 18 хувиар буурчээ. Харин бугуйн цагны худалдааны гол цэг гэгддэг Хонконгт хийсэн экспорт 23 хувиар буурсан байна.
Өндөр үнэтэй бугуйн цагны эрэлт цар тахлын хөл хорио цуцлагдсаны дараа эрс эрчимжиж байсан бол дээрх судалгаа эрэлт буурч буйг харууллаа.
Бодлогын хүү өндөр, эдийн засгийн өсөлт тогтворгүй, геополитикийн зөрчил маргаануудаас үүдэн тансаг зэрэглэлийн бугуйн цаг худалдан авагчид зарцуулалтаа бууруулаад байгаа юм.
Мөн швейцар франк бусад ханшийн эсрэг үргэлжлэн чангарч байгаагаас бугуйн цаг үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Швейцар цагны экспорт доод цэгтээ хүрч буурсан тохиолдол 2023 онд л тохиож байжээ. Харин оны эхний таван сард экспорт нь 2.5 хувиар буурч, нийт 10 тэрбум франкаар хэмжигдэж байна.