logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Үе дамжсан хөрөнгө хуримтлуулахад хамгийн тохиромжтой орноор Швейцарыг нэрлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 15 09:00
    605

    Зургийг: Stefan Wermuth/Bloomberg

    Швейцар улсад ажилгүйдлийн түвшин хоёр хувьтай байдаг

    Үе дамжсан хөрөнгө хуримтлуулахад хамгийн тохиромжтой орноор Швейцарыг нэрлэж байна. Өөр улсад шилжин суурьшиж, өндөр орлого олж, мөн өөрсдөдөө болон үр хүүхдэдээ карьерын хувьд маш сайн ирээдүй бий болгохыг зорьж буй гэр бүлүүдэд тус улс хамгийн таатай боломж олгодгийг “Henley & Partners”-ийн гаргасан шинэ индексэд дурдсан байна.

    Дэлхийн 27 улсыг боловсролын чанар, орлогын боломж, карьерын өсөлт дэвшил, амьдрахад таатай байдал зэрэг үзүүлэлтээр нь эрэмбэлсэн тус индексийн хоёрдугаарт АНУ, гуравдугаарт Сингапур бичигдсэн бол Австрали, Канад улс эхний тавд багтжээ. Швейцар улсад ажилгүйдлийн түвшин ердөө хоёр хувь, мөн дэлхийн шилдэг 250 их сургуулийн долоо нь байдаг нь маш том давуу тал болохыг "Henley & Partners"-ийн индексэд онцолж байна. 

    unnamed.jpg

    Cэтгэгдэл бичих