logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэхийг Худалдааны танхимууд уриаллаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 11 16:00
    513

    Зургийг: parliament.mn

    Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварын урамшууллын заалтыг тусгах хэрэгтэй гэж Худалдааны танхимууд үзэв

    УИХ-аар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчдад чухал эерэг дохио болно гэж Монгол дахь томоохон Худалдааны танхимууд хамтарсан хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр эерэг, харин хойшилсноор сөрөг дохио болох эрсдэлтэйг танхимууд анхааруулж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-д энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалт явуулахыг ирцийн асуудалтай холбоотойгоор хойшлуулаад байгаа юм.

    11-10.JPG

    “Хуулийн шинэчилсэн найруулгад сүүлийн хоёр жилийн турш саналаа хүргүүлснээр зарим саналуудыг тусгаж, өмнөхөөс сайжирсан” гэдгийг “AmCham Mongolia” (Монгол дахь Америкийн худалдааны танхим) тодотгож байна. Тухайлбал: хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, маргаан үүсэхэд шийдвэрлэх арга зам зэргийг тусгасныг хөрөнгө оруулагчид сайшааж байгаа юм.

    Харин олон улсын жишиг болох чухал хөрөнгө оруулагчдад үзүүлэх гааль, татварын хөнгөлөлт, урамшууллын заалтыг нэмэлтээр оруулах зэргээр сайжруулах, цаашлаад энэ завшааныг ашиглан универсал хууль болгох ч боломжтой гэж танхимууд үзэж байна.

    FDI-MONGOLIA-GFX.jpg

    Тоон үзүүлэлтээс харахад Монгол Улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал төдийлөн сайжирсан байдал харагдахгүй байгаа юм. 2011, 2012 оны “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтаас хойш хөрөнгө оруулалтын дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан хувь хэмжээ эргэн буурч, тогтвортой хэвээр байна.

    Улс төрийн зарим хүчин, УИХ-ын гишүүдийн хувьд хөрөнгө оруулалтын 100 мянган ам.долларын босгыг цуцлах, мөн гадаадын иргэдэд урт хугацаанд газар ашиглуулах нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн мэдэгдэл хийж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцээд байгаа юм.

    Үүний хариуд олон улсын жишгээр хөгжиж буй орнууд хөрөнгө оруулалтын хэмжээнд босго тавьдаггүй жишиг байдгийг, мөн газар ашиглахтай холбоотой заалтыг улс төржүүлж байна гэж үзэж байгаагаа “AmCham Mongolia” онцоллоо.

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгад газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, энэ хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах боломжтой гэж тусгаад байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих