logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Монголбанк: Хэрэглээний зээл өндөр байгаа нь инфляц, төлбөрийн тэнцэлд дарамт болох эрсдэл хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 11 15:30
    471

    Зургийг: mongolbank.mn

    2023 онд хэрэглээний зээл 33.1 хувиар, байгууллагын зээл 15.4 хувиар өсжээ

    "Санхүүгийн салбарт хэрэглээний зээл өндөр байгаа нь импортын өсөлтөөр дамжин инфляц, төлбөрийн тэнцэлд дарамт болох эрсдэл хэвээр байна" гэж Монголбанк үзэж байна.

    Банкнуудын зээлийн үлдэгдэл 2023 онд өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсөж, 27.1 их наяд төгрөг хүрснийг Монголбанкны статистик мэдээлэл харуулж байгаа юм. Энэ дундаас байгууллагын зээл 13 хувиар өссөн бол иргэдийн хэрэглээний зээл 33.1 хувиар өсөж, 15.4 их наяд төгрөг болсон нь гол жин дарж байгаа аж.

    Хэдий тийм боловч "Инфляц эргэн хөөрөгдсөн ч нэг оронтой тоонд хэвээр хадгалагдах төлөвтэй" гэж Монголбанк мэдэгдлээ. Харин бусад гадаад, дотоод эрсдэлүүд үргэлжлэх тохиолдолд бодлогын хүүг бууруулах процесс илүү удаан, "алгуур" байх магадлалтай байна.

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

    Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир

    Cэтгэгдэл бичих