logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол Улс I сард 6.58 сая тонн нүүрс олборлосон нь сүүлийн 18 сарын доод үзүүлэлт боллоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 19 15:00
    368

    Зургийг: С.Батсайхан

    2024 онд Монгол Улс 97.72 сая тонн нүүрс олборложээ

    2025 оны нэгдүгээр сард Монгол Улсын нүүрсний олборлолт сүүлийн 18 сарын доод түвшинд хүрснийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл харуулж байна. Оны эхний сард 6.58 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх сараас 19.4 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

    2024 онд Монгол Улс 97.72 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оноосоо 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байсан юм.

    Жил бүрийн I, II сард буюу Сар шинийн баярын үеэр БНХАУ-ын Төр захиргааны байгууллагууд, нүүрсний аж ахуйн нэгжүүд амарснаар зах зээлийн идэвх буурдаг болохыг “Монгол нүүрс” ассоциацийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва хэлж байлаа.

    MONGOLIA-COAL-OUTPUT-GFX.jpg

    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр оны эхний сард Монгол Улс 5.2 сая тонн чулуун нүүрсийг 449 сая ам.доллароор экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 21.1 хувиар нэмэгдсэн ч үнийн дүнгээр 44 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

    Cэтгэгдэл бичих