
Зургийг: Justin Hamel/Bloomberg
БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих бодлого хэрэгжүүлж буй энэ үед зэсийн үнийн өсөлт үргэлжилж байна.
Өнгөрсөн долоо хоногт Лондоны Металлын биржид зэсийн үнэ 3.2 хувиар унасны дараа мягмар гарагт 2.3 хувиар өсөж, эргэн сэргэлээ. Энэ онд тус металлыг худалдан авах хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлж буйг “UBS” банкны шинжээч мэдээлсэн юм. “UBS” банк зэсийн үнийн өсөлтийн таамгаа өсгөж, тонн нь 12 мянган ам.доллар буюу шинэ дээд түвшинд хүрнэ гэж тооцоолж арилжаанд оролцогчдод худалдан авалт хийхийг санал болгож байна.
БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбартаа дэмжлэг үзүүлэх зорилгоор орон сууцны урьдчилгаа төлбөр болон моргейжийн зээлийн босгыг бууруулсан нь аж үйлдвэрийн металлын эрэлтийг сааруулж магадгүй байна.