logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    2023 онд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 29 09:00
    440

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Энэ онд сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн тренд улам эрчимжих төлөвтэй байгааг “Ember” төвийн судалгаа харуулж байна

    2023 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлсэн нь шинэ дээд үзүүлэлт болсон байна. Нар, салхины эрчим хүчний хүчин чадлын өсөлтийн эрч шатах түлшний өсөлтөөс хол давсан хэвээр байсан нь үүнд түлхэц болжээ.

    Мөн энэ онд сэргээгдэх эрчим хүчний өсөлтийн тренд улам эрчимжих төлөвтэйг “Ember” төвийн судалгаа харууллаа. Цэвэр эрчим хүчний өсөлт нь нийт цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлтөөс даваад зогсохгүй шатах түлшнээс гарган авах эрчим хүч 2024 онд хоёр хувиар буурахад нөлөөлнө гэж судалгаанд онцолжээ.

    Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ өсөхөд нарны цахилгаан станцууд голлох үүрэгтэй байгаа аж. Ялангуяа БНХАУ-ын үйлдвэрлэгчид нарны хавтангийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, хамгийн доод үнийг санал болгож эхэлснээр нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн зардал эрс буурсан байна.

    Cэтгэгдэл бичих