logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНСУ-ын прокурорууд Юн Сог Ёлийг яллагдагчаар татсаныг “Yonhap” мэдээлэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 27 09:30
    237
    Юн Сог Ёлийг баривчлах хугацаа энэ даваа гарагт дуусах байжээ

    БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд өнгөрсөн сард улсдаа онц байдлын дэглэм тогтоохыг оролдсон үйлдлийнх нь төлөө яллагдагчаар татсаныг “Yonhap” агентлаг мэдээллээ.

    Юн Сог Ёль шүүх хуралд очихоос гурван ч удаа татгалзсан учир түүнийг баривчлан саатуулаад байгаа бөгөөд баривчлах хугацаа энэ даваа гарагт дуусах байсан ч шүүхээс түүнийг яллагдагчаар татахаар болсон байна.

    Юн Сог Ёль бослого гаргасан гэмт хэрэгт буруутай гэж прокурорын байгууллага үзэж байгаа аж. Мөн түүнийг “нотлох баримт устгах магадлалтай” гэсэн үндэслэлээр буруутгаж байна. Харин эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн заалтаар буруутгагдаж байсан ч түүнийг хэрэгсэхгүй болгожээ.

    Бүрэн эрхийн хугацаандаа баривчлагдсан БНСУ-ын анхны Ерөнхийлөгч болоод буй тэрбээр хэргийг нь хянан хэлэлцэх явцад зургаан сар хүртэлх хугацаанд саатуулагдах юм байна.

    Онц байдал зарласны дараа БНСУ-ын Парламентын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулахыг дэмжиж, түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих