
Зургийг: Bloomberg
“Electricite De France” компани өнгөрсөн бямба гарагт сүүлийн 25 жилд анх удаа шинэ цөмийн реакторыг эрчим хүчний сүлжээнд холболоо. Ингэснээр эрэлт удаашраад буй энэ үед нүүрстөрөгчийн хийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж байна.
“The Flamanville -3” реактор нь 1999 онд “Civaux 2”-ийг холбосноос хойших анхны цөмийн реактор болж байгаа бөгөөд бусад 56 реакторын хамтаар тус улсын цахилгаан эрчим хүчний гуравны хоёроос илүүг үйлдвэрлэх юм. Түүнчлэн Баруун Европын эрчим хүчний системийн гол тулгуур болох хүлээлттэй байна.
Реактор бүрэн ашиглалтад орсноор эрчим хүчний нийлүүлэлтийг тогтворжуулах бөгөөд энэ нь өвлийн оргил ачааллын үед ялангуяа хамгийн их ашигтай аж. Цөмийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлснээр хийн түлшээр ажилладаг цахилгаан станцуудын хэрэглээг хязгаарлах юм байна.