logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Якоб Стаусхолм: Зэсийг хангалттай хэмжээгээр зах зээлд нийлүүлэх нь урт хугацааны сорилт хэвээр байх болно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 07 17:16
    199

    Зургийг: Victor J. Blue/Bloomberg

    "Бидний гол бизнес бол төмрийн хүдэр, мөн бид хөнгөн цагааны үйлдвэрлэлээр барууны орнууд дунд тэргүүлж байна. Түүнчлэн зэсийн салбарт ч томоохон байр суурьтай болж байгаа. Тэгэхээр ирээдүйн хандлагатай нийцсэн, тэнцвэртэй бизнесийн чиглэлүүдтэй байх нь чухал гэж бодож байна" гэж “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцоллоо

    - БНХАУ-ын төлөвийг та хэрхэн харж байна вэ ? Мэдээж үл хөдлөх хөрөнгийн салбарт төмрийн хүдэр, гангийн эрэлт асар өндөр хэвээр байгаа шүү дээ. Харин одоо эдгээр төслүүд эцэслэгдэх замдаа явж байна вэ?

    - Тийм ээ, эдийн засгийн хувьд урт хугацаанд ярих нь үргэлж хэцүү байдаг л даа. Хэдий тийм боловч БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сайн байна. БНХАУ-д саяхан зочлоод ирсэн. Нэг талаас харьцангуй эерэг хүлээлттэй байгаа. Тус улсын эдийн засаг тэлсээр байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь тодорхой сорилт бэрхшээлүүдтэй тулгарч байна. Гэсэн ч БНХАУ дэд бүтцийн чиглэлд их хэмжээний мөнгө зарцуулж байна. Ингэснээр зарим салбарууд нь цойлж байна. Тухайлбал: автомашины салбар, тэр дундаа цахилгаан автомашины салбар хөгжиж буй нь эрэлтэд сайн нөлөө үзүүлж байгаа юм.

    - Бид түрүүн зэсийн талаар товчхон ярилаа. “First Quantum” болон нийлүүлэлттэй холбоотой хэд хэдэн асуудлууд байна. Үүссэн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ? Энэ нь богино хугацааны асуудал уу? 

    - Миний бодлоор урт хугацааны асуудал гэвэл дэлхий нийтэд илүү их “зэс” хэрэг болно. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэхэд бид эрчим хүчний шинэ систем бий болгож, айл өрхүүдийг цахилгаанаар хангах хэрэгтэй. Үүнд маш их хэмжээний зэс шаардлагатай болно. Харин гол сорилт гэвэл зэсийг илрүүлж, олборлох амаргүй байдаг. Ямар ч тохиолдолд зэсийг хангалттай хэмжээнд зах зээлд нийлүүлэх нь урт хугацааны сорилт хэвээр байх болно. Тийм ээ, мэдээж Панам улсын уурхайн нөхцөл байдалтай холбоотой богино хугацааны асуудлууд гарч ирж магадгүй. Надад сонин, хэвлэлээс авч буй мэдээллээс гадуур нарийн мэдээлэл байхгүй л дээ. Хэдий тийм боловч Панам улс болон тус компанид тулгамдаад буй асуудал шийдэгдээсэй гэж хүсэж байна.

    - Металлын зах зээлийн төлөвийн талаар ямар бодолтой байна вэ. Литийн үнийн огцом савлагаанд та ямар байр суурьтай байна вэ? Бид сая цахилгаан автомашины талаар, мөн үйлдвэрлэгчд компаниудын ашиг сонирхлын талаар хөндсөн шүү дээ.

    - Бид яг одоо литийн нэг уурхай байгуулж байгаа. Бас өөр нэгийг ч нээхээр зорьж байна. Литийн хайгуул ч хийж байна. Гэхдээ асуудлыг илүү урт хугацаанд нь харахыг зорьдог. Литийн үнэ савлагаатай байна гэдэг нь ойлгомжтой байх. Учир нь цахилгаан автомашин худалдан авах сонирхол өсөж, буурч байдаг. Зарим шатанд цахилгаан автомашины тоо огцом нэмэгддэг бол зарим үед тийм ч эрчимтэй нэмэгдэггүй. Нэмж хэлэхэд зах зээлд эрэлт нийлүүлэлтийн хууль үнэхээр үйлчилдэг гэдгийг бид одоо харж байна.

    Сүүлийн хугацаанд литийн үнэ өндөр байсантай зэрэгцээд олборлогчид их хэмжээний литийг зах зээлд нийлүүлсэн. Магадгүй нийлүүлэлтийн бага зэрэг илүүдэлтэй ч байж мэднэ. Гэхдээ үүрд ийм байхгүй. Литийн эрэлт өсөх хандлагатай гэдэг нь үнэн. Энгийнээр хэлбэл 2030 онд 2020 оныхоос 10 дахин том зах зээлтэй байх болно. Тиймээс хэдийгээр зах зээл тогтвортой өсөлттэй байх ч савлагаатай хэвээр байх болно.

    Cэтгэгдэл бичих