logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Huawei Technologies”-ийн цэвэр ашиг 2023 оны IV улиралд 65 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 01 11:30
    227

    Зургийг: Jason Alden/Bloomberg

    “Huawei Technologies”-ийн ашгийн өсөлтөд цахилгаан бараа, үүлэн тооцооллын нэгжийн өсөлт нөлөөлсөн байна

    “Huawei Technologies” компани 12 дугаар сараар эцэслэсэн санхүүгийн жилийн IV улиралд 13.9 тэрбум юань буюу 1.9 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 65 хувиар өссөн үзүүлэлт болов. 2023 онд тус компанийн цэвэр ашиг бүтэн жилийн үзүүлэлтээр 2.4 дахин өсөж, 12.2 тэрбум ам.доллар хүрчээ.

    Олон жилийн турш АНУ-ын хориг арга хэмжээ, экспортын хяналтад байсаар ирсэн “Huawei Technologies” сорилтуудыг давахад ахиц дэвшил гарч буй нь санхүүгийн үзүүлэлтээс харж болохоор байна.

    Наймдугаар сард тус компани дотооддоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн долоон нанометрийн процессортой “Mate 60” ухаалаг гар утсаа танилцуулсан юм. Энэ нь БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэлээ дэмжигчдээс ихээхэн дэмжлэг авч байв.

    Түүнчлэн тус компанийн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нэгжийн борлуулалт  17.3 хувиар нэмэгдэж, 251.5 тэрбум юань болсон байна.

    2023 онд тус компанийн үүлэн тооцооллын нэгжийн орлого 22 хувиар өссөн нь “Alibaba” болон “Tencent Holdings”-тэй өрсөлдөх өрсөлдөөн улам бүр эрчимжиж байгааг харууллаа.

    БНХАУ-ын Засгийн газраас “Apple”-д үзүүлэх шахалт нэмэгдэж байгаа энэ үед “Huawei Technologies”-ийн үйл ажиллагаа ийнхүү сэргэж байна.

    Cэтгэгдэл бичих