Зургийг: jadegas.com.au
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани "Баруун Наран" талбайд хийсэн өрөмдлөгийн хөтөлбөрөө эцэслэлээ. Тус компани нийт долоон цооногт өрөмдлөг хийснээс 49.85 метр, 45.3 метрийн зузаан хийтэй нүүрс илрүүлсэн байна.
Энэхүү сайн үр дүн нь нөөцийн хэмжээг ахиулахад, урт хугацааны "бүтээгдэхүүн хуваалцах гэрээ" байгуулах гарцыг нээж өгч байна гэдгийг тус компани тайландаа дурдлаа.
“Jade Gas Holdings” бүтээгдэхүүнээ худалдах арга замыг нээн илрүүлэхэд Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн охин компани болох “Khangad Exploration”-той хамтран ажиллаж байна.
“Jade Gas Holdings” компани “Улаан нуур” төслийнхөө үйлдвэрлэлийн цооногуудыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.