
Зургийг: Tolga Akmen/EPA/Bloomberg
Илон Маскийн хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлдэг “Starlink” хойд туйлд есөн сарын хугацаанд хийсэн цэргийн туршилтаа амжилттай дуусгалаа. Ингэснээр Илон Маск өсөн нэмэгдэж буй стратегийн өрсөлдөөнтэй салбарт Пентагонтой илүү сайн харилцаатай болох боломжтой болж байгаа аж.
АНУ-ын агаарын хүчний судалгааны лабораторийн дэргэдэх нэгдмэл хүчин чадавхын захиргааны тэргүүлэх инженер Брайн Бил өмнө нь нууцалж байсан энэхүү туршилтаар “Starlink”-ийг “Хойд туйлд ашиглахад найдвартай бөгөөд өндөр хүчин чадалтай харилцаа холбооны систем” гэж дүгнэсэн байна.
Тэрбээр мөн “Бид туршилтаа маш хүчтэй салхи болон хүйтэн хэмд хийсэн бөгөөд “Starlink” Пентагоны шаардлагад нийцсэн” гэж онцолжээ.
Хойд туйлд нөлөөллөө нэмэгдүүлэхээр оролдож буй ОХУ болон БНХАУ-тай хийж буй онц чухал өрсөлдөөнд “Starlink” компани АНУ-ын нэг чухал зэвсэг болох боломжтойг энэ туршилт харуулж байна.