
Зургийг: xanadumines.com
“Xanadu Mines” компани гол төсөл нь болох зэс-алтны "Хармагтай" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг гаргах ажил эцсийн шатандаа орж, бэлэн болоход ойртсоныг мэдээллээ. Одоогоор техникийн хяналт, үнэлгээг нь хийж байгаа бөгөөд аравдугаар сарын дундуур үр дүнг танилцуулах хүлээлттэй байгааг тус компани онцлов.
Түүнчлэн БНХАУ-ын “Zijin Mining Group”-тэй төслийн дараагийн шатны хөгжүүлэлтийн төлөвлөлт, санхүүжилттэй холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлж байгаа юм байна.
Хоёр компанийн хэлцлээр “Zijin Mining Group” компани “Xanadu Mines”-ийн 20 хувийг эзэмшиж, "Хармагтай" төслийн үйл ажиллагааг явуулах хамтарсан компани байгуулахаар болоод байгаа юм.
Шаардлагатай санхүүжилт, зөвшөөрлүүдийг авснаар 2025 онд “Хармагтай” төслийн урьдчилсан бэлтгэл ажлууд эцсийн шатандаа орж, хөгжүүлэлтэд бэлэн болохоор байгааг “Xanadu Mines”-ийн ТУЗ-ийн дарга Колин Мурхед онцолжээ.