logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Албан уулзалтын дээд хязгаар 2 цаг байх ёстойг судалгаа харуулж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 07 14:35
    85

    Зургийг: PeopleImages/E+

    Судалгаанд оролцсон удирдах түвшний албан тушаалтнуудын талаас илүү хувь нь ажил дээр хурал ихэдсэнийг онцолжээ

    Таны дуртай эсэхээс үл хамааран уулзалт бол өдрийн ажлын салшгүй нэг хэсэг. Хэдий тийм боловч давтамж нь хэтэрснээс гарах төлөөс бас бий. Уулзалтын өрөөнд, эсвэл “Zoom”-ээр хийх уулзалтад өдөрт хоёроос илүү цагийг зарцуулах нь бүтээмжид сөргөөр нөлөөлдгийг” Slack Technologies”-оос 10 мянган ажилтны дунд явуулсан судалгааны үр дүн харуулжээ.

    Уулзалт нь шийдэл биш хүндрэл чирэгдэл болж хувирах хязгаар цэг гэж байдгийг энэ нь мөн илтгэж байж магадгүй ч удирдах түвшний ба энгийн ажилтнуудын уулзалт хооронд томоохон ялгаа байгааг дурдах хэрэгтэй. Тодруулбал: судалгаанд оролцсон удирдах түвшний албан тушаалтнуудын талаас илүү хувь нь ажил дээр хурал, уулзалт нь ихэдсэнийг илэрхийлсэн бол ажилтнуудынх нь 27 хувь нь санал нэгджээ.

    Өмнөх судалгаагаар томоохон компаниуд жилд 100 орчим сая ам.долларыг шаардлагагүй уулзалтад зарцуулдаг болохыг тогтоож байсан аж. 

    Cэтгэгдэл бичих