
Зургийг: Stu Forster/Getty Images
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын тэмцээн болох Английн “Premier League” нь Европын удаах том лигээс даруй хоёр дахин өндөр ашиг орлого олдог. Хэдий тийм боловч Их Британийн эрх баригчид тус лигийн шинэ эрин үеийг эхлүүлэхүйц засаглалын томоохон өөрчлөлтийг хийх гэж байна.
Энэ нь Их Британийн эдийн засагт 10 гаруй тэрбум ам.долларын орлого төвлөрүүлдэг соёлын гол экспортыг тасалдуулах эрсдэлтэй учир хайхрамжгүй хандаж болохгүй асуудал болохыг “Bloomberg”-ийн тоймч Мэтью Брукер бичжээ.
Их Британийн Засгийн газар хөлбөмбөгийн жижиг клубүүдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Premier League” болон доогуур эрэмбийн лигүүд хооронд орлогын дахин хуваарилалт хийх эрх мэдлийг хараат бус зохицуулах байгууллагад олгох хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан байна.
Үүнээс өмнө “Premier League” шууд дамжуулалтын ашиг орлогоосоо жижиг клубүүдэд хуваалцдаг болох асуудлаар Засгийн газартайгаа тохиролцоонд хүрч чадаагүй аж.