•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
С.Жаргалмаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
С.Жаргалмаа
Катар улс шингэрүүлсэн байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 26 15:25
170
Зургийг: Bartek Sadowski/Bloomberg
Shell: Азид хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2040 он гэхэд шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт 50 хувиар өснө
Катар улс шингэрүүлсэн байгалийн хийн экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ. Тус улс шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том нийлүүлэгч болохоор АНУ, Австралитай өрсөлдөж байгаа аж. 2030 он гэхэд жилд 16 сая тонн байгалийн хий боловсруулж, жилийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 142 сая тонн хүргэнэ гэж Катарын Эрчим хүчний сайд ням гарагт мэдэгдсэн байна.
Катар улс “China Petroleum & Chemical Corp” болон Европын “Eni Spa”, “Totalenergies”, “Shell” зэрэг компаниудтай 126 сая тонн байгалийн хий нийлүүлэх 27 жилийн гэрээ байгуулсан аж.
Ази тивд хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2040 он гэхэд шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт 50 гаруй хувиар өснө гэж “Shell” компани мэдэгдээд байна.
Cэтгэгдэл бичих