logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Forever 21” ойрын өдрүүдэд дампуурлаа зарлахаар бэлтгэж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 14 11:00
    263

    Зургийг: Yuki Iwamura/Bloomberg

    “Forever 21” оргил үедээ АНУ-д 500, олон улсад 800 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байжээ

    Хувцасны жижиглэн худалдааны “Forever 21” брэндийн АНУ дахь толгой компани ирэх өдрүүдэд дампуурлаа зарлаж, дэлгүүрүүдээ хаахаар бэлтгэж байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Компанийг татан буугдахаас сэргийлэх худалдан авагч олох оролдлогууд нь амжилтгүй болсон бөгөөд одоогоор үлдсэн ганц боломжит худалдан авагчтай яриа хэлэлцээ нь үргэлжилж буйг мөн дурдсан байна.

    “Forever 21” нь оргил үедээ АНУ-д 500, олон улсад 800 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байсан юм. Түүнээс хойш АНУ дахь салбарууд нь 350 болтлоо цөөрч, яваандаа нийт салбаруудынхаа гуравны хоёрыг хаахаар төлөвлөж буйг “Bloomberg” өмнө нь мэдээлж байв.

    “Forever 21”-ийн брэнд нэр болон оюуны өмчийг хувцас хэрэглэл, брэнд менежментийн томоохон компани “Authentic Brands” эзэмшдэг бөгөөд дампуурлын эрсдэлд орсон одоогийн компанид албан ёсны зөвшөөрөл олгосон байжээ. Тиймээс “Authentic Brands” үйл ажиллагаа, цахим худалдааны шинэ түнш олж, тус брэндийн лицензийг шилжүүлж магадгүй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих