logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Илон Маск "Дэлхийн хамгийн ухаалаг AI" гэх тодотголтой “Grok-3” чатботоо танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 19 09:00
    318

    Зургийг: Bloomberg

    Шинэ модель өмнөхөөсөө 10 дахин илүү тооцооллын хүчин чадалтай

    Илон Маскийн хиймэл оюуны стартап “xAI” шинэчлэгдсэн “Grok-3” моделио танилцууллаа. Шинэ модель өмнөх хувилбараасаа 10 дахин илүү тооцооллын хүчин чадалтай, “Дэлхий дээрх хамгийн ухаалаг хиймэл оюун” болохыг Илон Маск танилцуулгын үеэр онцолсон байна. 

    Математик, шинжлэх ухаан, кодчиллын жишиг үзүүлэлтүүдээр шалгахад “Grok-3” нь “Google”-ийн “Gemini”, “DeepSeek”-ийн “V3”, “OpenAI”-ийн “GPT-4o” моделиудыг хүчин чадлаараа давж байгааг тус компани тодотгожээ. 

    Үүнээс гадна “xAI” компани “Grok-3”-ийн хамт “DeepSearch” ухаалаг хайлтын системээ танилцууллаа. “DeepSearch” нь хэрэглэгчийн оруулсан командыг хэрхэн ойлгосон, хариултыг яаж боловсруулсан үйл явцаа тайлбарладгаараа онцлог аж.

    “Grok-3”-ийг одоогоор “X” платформын “Premium+” төлбөртэй үйлчилгээний хэрэглэгчид шууд ашиглах боломжтой юм байна. 

    Cэтгэгдэл бичих