logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    АНУ хэрэглээний үнийн индексийн судалгаандаа эмэгтэйчүүдийн гэрийн ажлыг багтааж тооцно
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 20 16:30
    495

    Зургийг: Spencer Platt/Getty Images

    Судалгаагаар гэрийн ажлуудын 80 хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг

    Ямагт анхаарлын төвд байдаг АНУ-ын инфляцын үзүүлэлтийн суурь судалгаанд  удахгүй эмэгтэйчүүдийн түлхүү хийдэг гэрийн ажил нэмэгдэж магадгүй байна. 

    Өрхийн зарцуулалт болон амьдралын чанарыг тогтвортой хадгалах гол нөхцөлийг бүрдүүлдэг,  хүүхдээ харах, гэр доторх ойр зуурын зүйлсийг засварлах зэрэг гэрийн ажлуудын 80 орчим хувийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байгааг тус улсын Хөдөлмөрийн статистикийн товчоо тайландаа дурдсан юм. Иймд тус үзүүлэлтийг хэрэглээний үнийн индексийн суурь үзүүлэлт болдог хэрэглэгчийн зарцуулалтын судалгаанд багтааж магадгүй байна. 

    Тэрхүү судалгааг АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо хийдэг бөгөөд Хэрэглээний үнийн индексийг ч тус байгууллагаас гаргадаг. Харин цар тахлын үед өрхийн хэрэглээ эдийн засагт асар их үүрэгтэй байсныг үндэслэн  тус байгууллага  өрхийн зарцуулалтыг хэрэглээний үнийн индексэд оруулан тооцох тооцооллыг хөгжүүлэхийг хүссэн байна. Харин хөгжүүлэлтийг гүйцэтгүүлэхээр Бард коллежийн намын харьяалалгүй, олон нийтийн төрийн бодлогын судалгааны төв болох Леви эдийн засгийн институттэй гэрээлжээ.

    “Судлаачид тооцоолол хийснээр өрхийн хөдөлмөрт албаныхны анхаарлыг хандуулах, хүйсийн тэгш бус байдал болон эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулах, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлнэ хэмээн итгэж байна” хэмээн тус институт мягмар гарагийн хэвлэлийн мэдээндээ дурджээ. 

    Хэдийгээр айл, өрхүүд амьдралын чанараа тодорхой түвшинд хадгалахын тулд хүнс, гар утас зэрэг зүйлсийг худалдан авдаг ч үүнээс дутахгүй чухал үүрэгтэй хөдөлмөр гэр дотор явагддаг юм. Хоол хийх, цэвэрлэгээ хийх, ахмад настнуудаа асрах зэрэг гэрийн ажлууд нь өрхийн зарцуулалтад нэмэр болдог байна. Тийм ч учраас эдгээрийн мөнгөн дүнгээр илэрхийлсэн хэмжүүр өргөн хүрээний хэрэглээний судалгаанд багтах нь зүйтэй гэж албаныхны зарим нь үзэж байгаа аж. 

    АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо дээрх үзүүлэлтээ 2024 оны санхүүгийн жилийн турш тооцоолохын сацуу 2025 онд ч үргэлжлүүлэх төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих