
Зургийг: Asian Battery Metals
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Asian Battery Metals” компани зэс, никелийн “Oval” буюу “Ямбат” төслийнхөө геофизикийн судалгааны үр дүнгээс танилцууллаа. Тус компани судалгааны ажлынхаа явцад Говь-Алтай аймаг дахь “Ямбат” төслийн талбайд хайгуулын дөрвөн зорилтот цэгийг нэмж тодорхойлсон байна.
Мөн “Oval” буюу “Ямбат” төслөөс гадуур магмын гаралтай зэс, никелийн нөөц байж болзошгүйг илрүүлжээ. Түүнчлэн төслийн хойд хэсгээс зэс-алтны эрдэсжилт илрүүлсэн болохоо онцолж байна. Тухайлбал: 30 метрийн өргөн, 400 метрийн урт андезит чулуулгаас илрүүлсэн шинэ төрлийн эрдэсжилтээ “Copper Ridge” гэж нэрлээд байгаа аж.
“Asian Battery Metals” компанийн “Ямбат” төслийн хүрээнд хийж буй 2500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөр 1320 метр буюу 66 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгааг мэдээлж байна.