
Зургийг: Lionel Ng/Bloomberg
Хиймэл оюуны хурдасгуурын зах зээлд давамгай байр суурь эзэлж буй “Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзаж, хиймэл оюуны өрсөлдөөнд баримталж буй стратегийнх нь талаар санал солилцох гэж байна.
Женсен Хуан хиймэл оюуны чип үйлдвэрлэх өрсөлдөөнд “Huawei Technologies”-ийг ширүүн өрсөлдөгчдийн нэг гэж үзэж буйгаа онцолжээ.
Их хэмжээний мэдээллийн моделиудыг боловсруулахад хамгийн үр ашигтай аргыг санал болгодог учраас “Nvidia” компанийн чип хиймэл оюуны тэсрэлт дэх хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн болоод байгаа юм.
Харин Шэньжэнд төвтэй “Huawei Technologies” компани чип үйлдвэрлэлээр тэргүүлэх компани болоод байгаа бөгөөд энэ жил ухаалаг гар утасны илүү дэвшилтэт процессор үйлдвэрлэж, анхаарлын төвд эргэн ороод байгаа юм.