logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Xanadu Mines: Зэс, алтны "Хармагтай" төслийн металлургийн судалгаа маш сайн үр дүнтэй гарсан
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 24 10:42
    2549

    Xanadu Mines

    Зэсийн металл авалт 94 хувь, алтны металл авалт 92 хувьтай байжээ.

    Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани БНХАУ-ын "Zijin Mining" компанитай хамтран хэрэгжүүлж буй зэс, алтны "Хармагтай" төсөлдөө хийсэн металлургийн шинэ судалгааны үр дүнгээ танилцууллаа.

    Хөвүүлэн баяжуулах аргаар хийсэн судалгаагаар зэсийн хүдрийн металл авалт 94 хувь, алтны металл авалт 92 хувьтай буюу маш сайн үр дүнтэй гарсныг онцолжээ. Мөн эрдэсжсэн хүдрийн биетийн том ширхэгт хаягдал материалын эзлэх түвшин 43.8 хувь гарсан байна.

    Эрдэсжилт ийнхүү чанартай байснаар боловсруулсан хүдрийн тонн тутамд зарцуулагдах ус, эрчим хүч багасахын зэрэгцээ үйлдвэрийн нийт хүчин чадал сайжирч, гарц нэмэгдэх давуу талтайг дурдсан байна.

    "Xanadu Mines" 2024 оны дөрөвдүгээр улирлаас олборлолт хийж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд “Хармагтай” төслийнхөө зэс, алтны өндөр эрдэсжилттэй бүсээ өргөтгөхөөр хайгуулын өрөмдлөг үргэлжлүүлж байгаагаа оны эхээр мэдээлж байсан юм. Мөн “Хармагтай” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулахад болон хайгуулын ажилд тус компани 35 сая ам.долларын санхүүжилт татсанаа мэдээлж байв.

    Cэтгэгдэл бичих