
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч БНХАУ-ын “BYD” компани нийт борлуулалтын орлогынхоо 50 хувийг гадаад зах зээлийн үйл ажиллагаанаас олохоор зорьж байгаагаа мэдээллээ.
Тус компанийн ашгийн үзүүлэлт өссөөр байгаа бөгөөд санхүүгийн жилийн II улирлын цэвэр ашиг нь 33 хувиар өсөж, 1.3 тэрбум ам.доллар болсон бол борлуулалтын орлого нь 26 хувиар өсжээ. “BYD” компанийн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар нэмэгдсэн байна.
Тус компанийн дэд Ерөнхийлөгч Стелла Ли " Компанийн нийт борлуулалтын тал орчим хувийг гадаад зах зээл бүрдүүлэх болно” гэж мэдээлсэн байна. БНХАУ-ын бүтээгдэхүүнүүдэд тавих барууны тариф өссөөр байгаа энэ үед хилийн чанад дахь салбар үйлдвэрүүдийнхээ тоог нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.