
Зургийг: Ian Waldie/Bloomberg
БНХАУ-ын эдийн засгийн төлөв харьцангуй сайжирснаар төмрийн хүдрийн үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрлээ. Тухайлбал: Далианы Таваарын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ 1.97 хувиар өсөж, тонн нь 108.6 ам.доллар болоод байна. Өөрөөр хэлбэл энэ нь долоодугаар сарын 22-ноос хойш нэг өдөрт хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт боллоо.
БНХАУ-ын үйлчилгээний салбар 19 дэх сардаа өсөлттэй гарсан нь тус улсын эдийн засаг эргэн сэргэх дохио болж байгааг шинжээчид онцолж байна.
Өнгөрсөн долоо хоногт тус улс зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэх хүчин чармайлтын хүрээнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн ба барилгын материалын эрэлт болон хүдрийн зах зээл сэргэх төлөвтэй байгааг санхүүгийн мэдээллийн сайт “Hexun Futures” мэдээллээ.