
Зургийг: Alex Kraus/Bloomberg
Дэлхий даяар өрнөж буй геополитикийн хурцадмал байдал, сонгуулиуд хөрөнгө оруулагчдын санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулах магадлалыг нэмэгдүүлж байгааг Европын Төв банк анхаарууллаа.
Улс орнууд эрсдэлтэй нөхцөл байдлыг тайвнаар хүлээн авч байгаа нь зах зээлд гарах гэнэтийн өөрчлөлтүүдэд эмзэг байхад нөлөөлж байгааг тус банк пүрэв гарагт нийтэлсэн хоёр жил тутамд гаргадаг Санхүүгийн тогтвортой байдлын тоймдоо мэдээлсэн байна.
Түүнчлэн Европын Холбооны болон бусад олон нийтийг хамарсан санал асуулгууд нь санхүүгийн цаашдын чиг хандлагын талаарх тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байгааг анхааруулжээ.

"Эдийн засаг, санхүүгийн таагүй байдлын цар хүрээ нэмэгдэж, Евро бүсийн санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийн хэтийн төлөв эмзэг хэвээр байна" гэж Европын Төв банкны дэд Ерөнхийлөгч Луис Де Гуиндос тодотгож байна.