logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Орон сууц харилцан түрээслэх үйлчилгээ “Airbnb”-ийг орлох зардал багатай сонголт болж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 02 16:50
    938

    Зургийг: HomeExchange Collection

    40 улсад 170 мянга гаруй гишүүнтэй “HomeExchange” платформ дээр харилцан түрээсэлсэн тоо 2023 онд 53 хувиар өсжээ

    Аяллын зардлыг хэмнэх оновчтой аргуудын нэгд тооцогдсоор ирсэн “home swapping” буюу орон сууц харилцан түрээслэх үйлчилгээнд өдгөө тансаг зэрэглэлийн сууцууд ч багтах болж, зардал нь зочид буудал, түрээсийн байрнаас хавьгүй хямд тусаж байна. 

    Өөр хэн нэгний гэрт хоноглосны хариуд өөрийн гэрээ санал болгох нь шинэлэг зүйл биш бөгөөд аялал жуулчлалын салбарын нэгэн мартагдсан сегментэд тооцогдож байлаа.

    Харин аялал жуулчлал сэргэхтэй зэрэгцэн инфляц өндөр түвшинд хадгалагдаж, зочид буудал болон байрны богино хугацааны түрээсийн үнэ тэнгэрт хадсан нь “орон сууцаа солилцох” энэхүү үйлчилгээ эргэн эрчээ авахад нөлөөлж эхэлжээ.

    2023 онд энэ төрлийн үйлчилгээ өмнөх оноос даруй 2-3 дахин өссөнийг түрээс зуучлалын платформ ажиллуулдаг дөрвөн компани онцолж байлаа. 

    Зөвхөн урилгаар гишүүнчлэлдээ элсүүлдэг, 100 хотын 30 мянган орон сууцнаас сонгох боломжтой “Kindred” платформ дээр гэхэд  2023 онд орон сууц харилцан түрээсэлсэн тоо өмнөх оныхоос 800 хувиар өсжээ. 

    Сан-Франциско хотод төвтэй тус стартап 26 сая ам.долларын санхүүжилт босгож чадсан юм. Эхэн шатны хөрөнгө оруулагчдынх нь дунд 2011 онд "Аirbnb"-ийг 112 сая ам.доллароор санхүүжүүлж байсан “Andreessen Horowitz” фирм ч байсан аж.

    “Kindred” платформын ажиллах зарчим нь “HomeExchange”, “Third Home” зэрэг анхлан гарсан платформуудынхтай ижил бөгөөд хэрэглэгчид орон сууцаа түрээслэн оноо цуглуулж, тэрхүү оноогоо ашиглан бусдын орон сууцыг түрээслэх боломжтой болдог байна.

    Түүнчлэн 40 улсад 170 мянга гаруй гишүүнтэй “HomeExchange” платформ дээр харилцан түрээсэлсэн тоо 2023 онд 53 хувиар өссөн байна. Тус компани 2022 онд 220 ам.долларын энгийн гишүүнчлэл дээрээ нэмээд 1000 ам.долларын тусгай гишүүнчлэл бий болгожээ. Тус  гишүүнчлэлд бүртгүүлсэн хэрэглэгч “HomeExchange Collection” хэмээх тусгай хэсгээс дунджаар 2.5 сая ам.долларын үнэлгээтэй 5000 гаруй тансаг зэрэглэлийн орон сууцнаас сонголт хийх боломжтой аж. 

    Cэтгэгдэл бичих