logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    БНСУ-ын агаарын тээврийн компаниуд Монгол руу хийх нислэгийн давтамжаа нэмэгдүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 26 09:25
    662

    Зургийг: koreatimes.co.kr

    Бусан хотын "Гимхэ" олон улсын нисэх буудлаас Монгол руу долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэж байгааг ес болгон нэмэгдүүлэхээр болжээ

    Эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор БНСУ, Монгол Улсын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр Монголын талтай тохиролцсоноо БНСУ-ын Тээврийн яам мэдээллээ. Энэ хүрээнд хоёр улсын орон нутгийн нисэх онгоцны буудлын тээвэрлэлтийн эрхийн чиглэл, давтамжийг агаарын хөлгийн төрлөөр хязгаарлахгүйгээр өргөтгөсөн талаар БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас онцолсон байна.

    Тохиролцооны дагуу одоо Монгол руу нислэг үйлддэг БНСУ-ын таван нисэх буудал дээр дахин хоёр буудал нэмэхээр болжээ. Тухайлбал: Чежү болон Яньяны олон улсын нисэх онгоцны буудлаас "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу хийх нислэгийн тоог хүсэлт гаргасан тохиолдолд нэмэх, мөн Бусан хотын "Гимхэ" олон улсын нисэх буудлаас Улаанбаатар руу хийх нислэгийн давтамж долоо хоногт зургаа байсныг ес болгож нэмэгдүүлэхээр тохиолцсон байна. Түүнчлэн орон нутгийн нисэх буудлуудаас Монгол руу хийх нислэгт онгоцны суудлын тоог 200-аар хязгаарлаж байсныг цуцалж, ямар нэг хязгааргүй болгох аж.

    Аялал жуулчлалын оргил үе буюу зургаадугаар сараас наймдугаар сарын хугацаанд хоёр улсын хоорондын долоо хоног тутмын нислэгийн суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлж, хамгийн багадаа 10 мянга 800 болгохоор тохиролцсон байна.

    Сүүлийн жилүүдэд БНСУ-Монгол Улсын хооронд зорчих иргэдийн тоо эрс нэмэгдээд байгаа юм. Хоёр оны хооронд зорчигчийн тоо 2021 онд 41 мянга байсан бол 2022 онд 318 мянга, өнгөрсөн онд 653 мянга болж нэмэгджээ.

    Cэтгэгдэл бичих