logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Rio Tinto” Аргентин дахь литийн төсөлдөө $350 саяын хөрөнгө оруулна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 20 11:35
    527

    Зургийг: Rio Tinto

    “Rio Tinto” компани “Rincon” үйлдвэрийг 2022 онд “Rincon Mining” компаниас 825 сая ам.доллароор авчээ

    “Rio Tinto” компани Аргентин улсын “Rincon” литийн үйлдвэрт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мэдэгдлээ. Тус үйлдвэр нь энэ оны эцсээр үйлдвэрлэлээ эхлэхээр төлөвлөж байгаа аж.

    “BHP” компани цахилгаан автомашины цэнэг хураагуурт түлхүү ашигладаг литид хөрөнгө оруулахаас зайлсхийж байгаа бол төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Rio Tinto” компани литийн зах зээлд анхаарал хандуулж эхлээд байна.

    “Rio Tinto” компани  “Rincon” үйлдвэрийг 2022 онд “Rincon Mining” компаниас 825 сая ам.доллароор авч байжээ. Цаашид жилийн 3000 тонны хүчин чадалтай цэнэг хураагуурын литийн карбонатын үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. “Rio Tinto” байгаль орчны стандартыг хангахын тулд орон нутгийн иргэд, эрх баригчидтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.  

    "Литийн гурвалжин" гэгддэг  дэлхийн ашигт малтмалын нөөцийн тэн хагасыг эзэмшдэг Чили, Боливи, Аргентин улсад чиглэсэн лити олборлогчдын хөрөнгө оруулалт улам нэмэгдэж байгаа аж.

    АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр Аргентин улсын лити олборлолт 2022 оноос 2023 он хүртэл 45 гаруй хувиар нэмэгдэж, 9600 тонн хүрсэн байна.

    Cэтгэгдэл бичих