logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Mercedes”-ийн цахилгаан автомашины борлуулалт I улиралд 9 хувиар буурсан ч шинэ загваруудаа зах зээлд нийлүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 02 16:40
    260

    Зургийг: Mercedes-Benz Group AG

    “Mercedes-Benz” 2030 он гэхэд 100 хувь цахилгаан автомашин борлуулах зорилтоо 50 хувь болгов

    “Mercedes-Benz”-ийн I үеийн цахилгаан автомашинуудын борлуулалтын үзүүлэлт шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсны дараа тус компани шинэ загваруудаа зах зээлд нийлүүлэхээр болсноо мэдэгдлээ. Тодруулбал: ирэх 2-3 жилийн хугацаанд “Mercedes-Benz” компани шаталтат хөдөлгүүрт автомашины загваруудад төвлөрч ажиллахаар болсон байна.

    Цаашлаад 2030 он хүртэл загваруудын сонголтоо уян хатан байлгах хүрээнд бүх загварын автомашиныхаа цахилгаан хөдөлгүүрт хувилбарыг гаргана гэж тус компанийн Гүйцэтгэх захирал тодотгожээ. Түүнчлэн 2039 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг цэвэр дүнгээр тэглэх бодлогын хүрээнд шаталтат хөдөлгүүрт загваруудынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэдгийг тодотгосон байна.

    Олон улсын хэмжээнд цахилгаан автомашины эрэлт саарч байгаатай холбоотойгоор тус компани шинэ загварууддаа бүрэн шилжих үйл явцаа түр хугацаанд хойшлуулаад байгаа юм.

    Борлуулалтын хувьд “Mercedes-Benz” гол өрсөлдөгч болох “BMW”-ийн ард хоцорсон үзүүлэлттэй байгааг  санхүүгийн тайлангаас нь харж болно. Тухайлбал: энэ оны эхний улиралд “Mercedes-Benz”-ийн цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт есөн хувиар буурч, 50 мянга 500 автомашины захиалга авсан аж. Харин тайлант хугацаанд “BMW”-ийн захиалга 82 мянга 700 хүрчээ. “Mercedes-Benz”-ийн автомашинууд хэтэрхий үнэтэй, мөн загварууд нь зах зээлийн эрэлтэд тохиромжгүй байгаа нь борлуулалт нь буурахад голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Тус компанийн 2021 онд гаргасан 117 мянга 100 ам.долларын үнэтэй “EQS” загварыг сүүлийн 10 жилд гаргасан хамгийн чухал загваруудын нэг гэж компанийн зүгээс онцолж байсан юм. Хэдий тийм боловч борлуулалт нь хүлээлтэд хүрээгүй тааруу үзүүлэлттэй байна.

    “Mercedes-Benz” компанийн борлуулалт ийнхүү буурч буй нь 2030 он гэхэд 100 хувь цахилгаан автомашин борлуулах зорилтод нь томоохон сорилт дагуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор мөн хугацаанд нийт загваруудын  50 хувиа л цахилгаан хөдөлгүүртэй болгоно гэж зорилтын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулжээ.

    Салбартаа тэргүүлэгч “Tesla” ч борлуулалтын сорилттой тулгараад буй энэ үед “Audi” болон “Jaguar” зэрэг бусад өрсөлдөгч компани дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн танилцуулж эхлээд байна. Тухайлбал: өнгөрсөн онд олон улсад борлуулалтаараа тэргүүлж байсан “Tesla”-ийн “Model Y” загварын цахилгаан автомашины борлуулалт буурч байгаа нь тус компанид хүндхэн сорилт дагуулж байгаа аж.

    Мягмар гарагт “Tesla” санхүүгийн жилийн II улиралд 441 мянга гаруй  цахилгаан автомашин үйлдвэрлэснээ мэдээлэх төлөвтэй байна гэж шинжээчид тооцоолж байгаа нь өмнөх оны мөн үеэс 5.4 хувиар буурсан дүн болж байна.

    “Tesla” компани 2012 онд хамгийн анх гаргасан “Roadster” загвараа үйлдвэрлэхээ больсноо мэдэгдсэнээс хойш борлуулалтын орлого нь санхүүгийн жилийн хоёр улирал дараалан буурах төлөвтэй болжээ.

    Cэтгэгдэл бичих