logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Jade Gas”-ийн үйлдвэрлэлийн цооногуудаас эхний 2 цооногийн өрөмдлөг дуусах шатандаа оржээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 11 15:15
    627

    Зургийг: jadegas.com.au

    Jade Gas: Хоёр цооногийн өрөмдлөг зорилтот гүндээ хүрсэн

    Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй “Jade Gas Holdings” компани Өмнөговь аймаг дахь "Улаан нуур" талбайн үйлдвэрлэлийн өрөмдлөгийн ахицаасаа танилцууллаа.

    Сүүлийн байдлаар эхний дөрвөн цооногийн хоёрынх нь өрөмдлөг үргэлжилж, ажил дуусах шатандаа ороод байгааг мэдээлэв. Тодруулбал: хоёр цооногийн өрөмдлөг зорилтот гүндээ хүрсэн бөгөөд ирэх долоо хоногуудад хэвтээ өрөмдлөгийг гүйцээснээр ажил дуусах юм байна.

    Одоогийн ахиц нь 2025 онд цооногуудын хийн урсгалыг эдийн засгийн үр ашигтай түвшинд хүргэж, худалдан авагч талуудтай гэрээ хийж эхлэх зорилттой нийцэж  байгааг тус компани онцолжээ.

    “Jade Gas Holdings”-ийн өрөмдлөгийн хөтөлбөрийн гэрээт гүйцэтгэгч “DWK” компани ирэх онд дараагийн 20 цооногийг өрөмдөхөд мөн хамтран ажиллахаар байгааг мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих