logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Wickhams Hill: Mongolian Mining Corporation өрийн сайн менежмент хийж, санхүүгийн гүйцэтгэл нь сайжирсан
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 12 16:00
    405

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    “Wickhams Hill” компани Азийн хөгжиж буй орнуудын зах зээлд төвлөрч, стратегийн хөрөнгө оруулагчдад стратегийн зөвлөмж өгч ажилладаг

    Австралид төвтэй хөрөнгийн зах зээлийн судалгааны “Wickhams Hill” фирм “Mongolian Mining Corporation”-ийн 2023 оны орлогын тайланд хийсэн хураангуй дүн шинжилгээгээ танилцууллаа.

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн борлуулалтын орлого өнгөрсөн онд нэг тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол цэвэр ашиг нь өмнөх жилээсээ дөрөв дахин өсөж, ашгийн маржин нь дээд түвшинд хүрснийг тайлагнасан байна.

     

    Дүн шинжилгээнд онцолсноор “Mongolian Mining Corporation”-ийн нүүрс тээвэрлэлтийн зардал жилийн дунджаар тонн тутамд 40 ам.доллароос доош орж буурсан нь тус компанийн үйл ажиллагааны үр ашиг сайн байгааг илэрхийлж байгаа аж.

    Түүнчлэн борлуулалтын үнэ нь өсөж, өрийн сайн менежмент хийж, зардлын бүтэц нь илүү үр ашигтай болсны ачаар компанийн санхүүгийн гүйцэтгэл сайжирсан байгааг тэмдэглэсэн байна. Тухайлбал: тус компанийн гол бүтээгдэхүүн болох хатуу коксжих нүүрсний дундаж үнэ 2022 онд 147.1 ам.доллар байсан бол 2023 онд 160.2 болж өсжээ.

    Тайлант хугацаанд “Mongolian Mining Corporation” үйл ажиллагаанаасаа 480 сая ам.долларын мөнгөн орлого төвлөрүүлсний зэрэгцээ нүүрс олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхэд голлон чиглэсэн хөрөнгө оруулалтууд хийсэн нь компанийн нөөцийн менежмент үр дүнтэй байгаагийн шинж гэж дүгнэсэн байна.

     

    Тус компани “Баруун наран” уурхайдаа хийх хөрөнгө оруулалтын стратегийн төлөвлөгөө боловсруулж, 2025 онд олборлолтыг нь хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсныг онцоллоо.

    Илүү том зургаар харвал тус компанийн удирдлага олборлолтоо нэмэгдүүлэхийн өмнө одоогийн хүчин чадлаа дээд түвшинд хүргэж, хөрөнгийн бүтцийн өөрчлөлтийг оновчтой хийх шаардлага байгааг дурджээ.

    Энэ нь “Mongolian Mining Corporation” цаашид уул уурхайн төрөлжсөн үйл ажиллагаанд чиглэсэн хөрөнгө оруулалт, өсөлтийн стратеги баримталж ажиллах төлөвтэйг харуулж байна гэж дүгнэсэн байна.

    Харин тогтвортой байдал, байгаль орчны хариуцлагын талд “Mongolian Mining Corporation” хүлэмжийн хийн ялгаруулалтынхаа иж бүрэн тооцоолол хийж эхэлснийг тэмдэглэв.

    Түүнчлэн тус компанийн урт хугацааны алсын хараа нь үйл ажиллагааны оновчлол болон  нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэр рүү чиглэж байгааг тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих