logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    2024 онд анхаарч байх 50 компани: "Alphabet", "BYD", "Eli Lilly" ба бусад
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 22 10:40
    700

    Зургийг: Francesca Colombara

    “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид банк санхүүгээс хүнсний үйлдвэрлэл хүртэлх бүхий л салбарын 2000 гаруй компанид дүн шинжилгээ хийж, Энэ онд анхаарч байх 50 компанийг нэрлэлээ. Тэд шинжилгээндээ нэгдэн нийлэх, худалдан авах хэлцэл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний төлөвлөгөө, шинэ удирдлага зэрэг айсуй өөрчлөлтүүдийг сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлстэй хамтатган дүгнэжээ.

    2024 онд хиймэл оюуны хөгжил болоод дэлхийн дулаарлын өсөн нэмэгдэж буй үр нөлөө компаниудад ихээхэн нөлөөлөхөөр байгаа аж. Мэдээж инфляцын эрсдэл, бодлогын хүү буурах төлөв чухлаас гадна Украин, Газын зурвас дахь дайн дажин, цахилгаан автомашины шилжилт, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтын нөлөөг онцлохоор  байна.

    ТЕХНОЛОГИ: МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

    “Accenture”

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                            227

    Гүйцэтгэх захирал                                                                 Жулие Свийт

    2024 оны орлогын өсөлтийн тооцоолол                            +5%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                    67.8

    Мэдээлэл технологийн компани болох “Accenture” нь зөвлөх үйлчилгээний шугамаар цөөнгүй компанитай харилцаа холбоотой учраас хиймэл оюуны төслүүдээс ашиг хийх бололцоотой. Албан байгууллагуудын технологийн зарцуулалт буурснаас шалтгаалан тус компанийн ойрын хугацааны борлуулалт бүрхэг харагдаж байгаа ч энэ оны II хагасаас хувьцааных нь ханш эргэж өснө гэж “Bloomberg Intelligence” таамаглаж байна. Үүлэн технологийн зарцуулалт болон хиймэл оюуны төслүүдийн сэргэлт зэрэг 2023 оны үр дүнтэй харьцуулж харвал тус компанийн шинэ гэрээ, хэлцэл огцом өсөх хандлагатай байна.  - Анураг Рана

    ТЕХНОЛОГИ: ПРОГРАММ ХАНГАМЖ

    “Adobe”

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                            275

    Гүйцэтгэх захирал                                                                 Шантану Нараиен

    2024 оны орлогын өсөлтийн тооцоолол                            +12%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                    21.8

    Хуулийн этгээдийн нэр                                                        Adobe Inc.

    Илүү өндөр үнэ хүрэх төлөвтэй шинэ генератив хиймэл оюуны функц нь ирэх хоёр жилд "Adobe" компанийн орлогыг нэг тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой. Тус функцүүд нь одоогийн хэрэглэгчдийн бүтээмжийг дээшлүүлж, “Photoshop”, “Illustrator”, “Premiere Pro” зэрэг программд энгийн хэрэглэгчдийн сонирхлыг илүү татаж чадна гэж үзжээ. Хиймэл оюуны нөлөө болон мэдээлэл технологийн салбарын зарцуулалт өсөж байгаа учраас шинжээчид “Adobe” компанийн орлогын төсөөллөө нэмэгдүүлнэ “Bloomberg Intelligence” үзэж байна. - Анураг Рана

    ХАРИЛЦАА ХОЛБОО: ИНТЕРНЭТ

    "Alphabet"

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                            1719

    Гүйцэтгэх захирал                                                                 Сундар Пичай

    2024 оны орлогын өсөлтийн тооцоолол                            +11%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                     284

    Хуулийн этгээдийн нэр                                                         Alphabet Inc.

    “Alphabet” компанийн үйл ажиллагааны ашгийн маржин 2024-2025 онд шинжээчдийн таамаглалыг 200-аас 300 суурь нэгжээр давна гэж “Bloomberg Intelligence” үзэж байна. Тус компани “Bard” нэртэй хиймэл оюунт программ танилцуулсан нь хайлтын системтэй холбогдох зар сурталчилгааны эрэлтийг өсгөж буй. Мөн ойрын хугацаанд үүлэн тооцооллын хөгжилд хиймэл оюун жинтэй хувь нэмэр оруулахаар байна. Үүн дээр нэмэгдээд “Google”-ийн ажлын байрны цомхотгол тус компанийн тогтмол зардлыг гурван тэрбум ам.доллароор бууруулах төлөвтэй. - Мэндийп Сингх

    ЦАХИМ ХУДАЛДАА

    “Amazon”

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                            1589

    Гүйцэтгэх захирал                                                                 Жефф Безос

    2024 оны орлогын өсөлтийн тооцоолол                            +12%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                     636

    Хуулийн этгээдийн нэр                                                          Amazon.com Inc.

    “Amazon” компани цахим худалдааны платформ гэдгээрээ танигдсан ч энэ жил тус компанийн үүлэн тооцоолол болон зар сурталчилгааны бизнес хамгийн өндөр өсөлттэй байх болно. Хиймэл оюуны хэрэглээ өсөж, албан байгууллагуудын мэдээлэл технологид зарцуулах төсвийн өсөлт зэрэг нөлөөлж тус компанийн үүлэн тооцооллын бүтээгдэхүүнээсээ олох орлого нь төсөөллөөс дээгүүр буюу ойролцоогоор 20 хувиар өснө гэж “Bloomberg Intelligence” таамаглаж байна. Цахим худалдааны салбарын борлуулалтын хоёр оронтой өсөлт нь дижитал зар сурталчилгааны орлогод түлхэц өгч, 55 тэрбум ам.долларын төсөөллийг давахаар байна. - Поонам Гояал

    ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ

    “Anta Sports”

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                              27

    Гүйцэтгэх захирал                                                                  Лай Шишянь, У Ёнхуа

    2024 оны орлогын өсөлтийн тооцоолол                             +15%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                     10

    Хуулийн этгээдийн нэр                                                          Anta Sports Products Ltd.

    Парисын Олимпоос үүдэн спортын хувцасны эрэлт өсөх төлөвтэй. Мөн БНХАУ-ын багийн амжилтын магадлал өндөр учраас тус улсын тамирчдын албан ёсны ивээн тэтгэгч болох БНХАУ-ын спорт хувцасны аварга компанид том боломж нээгдэж байна. Тус компанийн 2024 оны орлогын өсөлт шинжээчдийн таамаг болох 15 хувийг давна гэж “Bloomberg Intelligence”-ийн дүн шинжилгээ харуулж байна. 2024 онд “Anta Sports”-ийн охин компани болох “Amer Sports” (Arc’teryx, Wilson, Salomon зэрэг брэндүүдийг эзэмшигч) IPO хийж магадгүй бөгөөд энэ нь компанийн өсөлтийг хурдасгах өөр нэг хүчин зүйл юм. - Катерин Лим

    ЭРҮҮЛ МЭНД: ЭМЧИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

    “Boston Scientific”

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                              81.8

    Гүйцэтгэх захирал                                                                   Майкл Махони

    2024 оны орлогын өсөлтийн тооцоолол                              +8%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                       15.3

    Хуулийн этгээдийн нэр                                                            Boston Scientific Corp.

    Дийлэнх шинжээчид эрүүл мэндийн үйлчилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Boston Scientific” компанийн орлого болон ашгийн өсөлтийн талаар нэлээн болгоомжлонгуй таамаг дэвшүүлжээ. Тус компанийн “Watchman”, “Farapulse” зүрхний хэмнэл хэмжигч бүтээгдэхүүнүүд нь шинжээчдийн таамаглалыг өсгөх боломжтой. “Boston Scientific” компани “Watchman”-ийн дараагийн загварыг гаргахын зэрэгцээ оны хоёрдугаар хагаст шинэ бүтээгдэхүүн “Farawave” катетераа гаргаж, борлуулалтын зөвшөөрөл авах хүлээлттэй байна.  “Bloomberg Intelligence” дээрх хоёр бүтээгдэхүүний аль аль нь 25 хувийн өсөлттэй байна гэж үзэж байна. - Мэтт Хэнрикссон

    АВТО

    “BYD”

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                              75.1

    Гүйцэтгэх захирал                                                                   Ван Чуаньфу

    2024 оны орлогын өсөлтийн тооцоолол                             +28%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                      109

    Хуулийн этгээдийн нэр                                                           BYD Co.

    Өндөр зэрэглэлийн загварууд нь олширч, экспорт нь улам нэмэгдэж байгаа тул БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “BYD”-ийн борлуулалт энэ онд эрчимтэй өсөхөөр байна. Компанид орлогын шинэ эх үүсвэр бий болохоос гадна үйлдвэрлэлийн цар хүрээ, мөн цэнэг хураагуур, хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн босоо бүтэц нь БНХАУ, Европын өрсөлдөгчдөөс үл хамааран ашгийн маржинаа тогтвортой хадгалахад дэм болно гэж “Bloomberg Intelligence” үзэж байна.- Жоанна Чен

    ХАРИЛЦАА ХОЛБОО: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ

    “Disney”

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                            172

    Гүйцэтгэх захирал                                                                 Боб Айгер

    2024 оны орлогын өсөлтийн тооцоолол                            +5%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                    93.8

    Хуулийн этгээдийн нэр                                                         Walt Disney Co.

    Энтертэйнмэнт салбарын аварга компани “Disney” энэ жил “Hulu”-ийг 100 хувь  эзэмшилдээ авч, ESPN-ийн стриминг үйлчилгээний төлөвлөгөөгөө эцэслэхээр байна. “Disney” компанийн онлайн стратегид үзүүлэх итгэл өсөн нэмэгдэхийн сацуу соёл амралтын паркууд нь тус компанийн орлогод дэмжлэг үзүүлж байгаа юм. Тийм ч учраас тус компанийн нэгж хувьцаанаас олох орлого 2026 он дуустал жилийн 20 болон түүнээс дээш хувийн өсөлттэй байх төлөвтэй байгааг “Bloomberg Intelligence”-ийн дүн шинжилгээ харуулж байна. - Геетха Ранганатхан

    ЭРҮҮЛ МЭНД: ЭМИЙН БЭЛДМЭЛ, ЭМ ЗҮЙ

    “Eli Lilly”

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                            550

    Гүйцэтгэх захирал                                                                 Дэвид Рикс

    2024 оны орлогын өсөлтийн тооцоолол                            +16%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                    39.1

    Хуулийн этгээдийн нэр                                                         Eli Lilly & Co.

    “Eli Lilly” компани тураах үйлчилгээтэй “Zepbound” эмийг танилцуулснаар энэ зах зээлд олны анхаарал нэмэгдэхээр байна. Бүтээгдэхүүн нь илүү сайн үйлчилгээтэй, арай хямд үнэтэй зэргийг нь авч үзвэл нийлүүлэлт нь “Novo Nordisk” компанийн “Wegovy”-ийг гүйцэж түрүүлэх магадлалтай“Bloomberg Intelligence”-ийн тооцооллоор “Eli Lilly” 2024 онд 1.5 тэрбум ам.долларын орлоготой ажиллах бөгөөд дийлэнхийг нь АНУ-ын зах зээлээс бүрдүүлэх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн тус компани хэрэв “Zepbound”-ийг Европт борлуулах зөвшөөрлөө энэ оны эхээр авч чадвал борлуулалтад нь бүр ч том дэм болно. - Жон Мурфи

    ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА: ГОО САЙХАН

    “Estée Lauder”

    Зах зээлийн үнэлгээ (тэрбум $)                                              53.3

    Гүйцэтгэх захирал                                                                   ФабриЦио Фреда

    2024 оны орлогын өсөлтийн таамаг                                     +8%

    2024 оны борлуулалтын төсөөлөл (тэрбум $)                       16.4

    Хуулийн этгээдийн нэр                                                            Estée Lauder Cos.

    “Clinique”, “La Mer”, “Mac” зэрэг брэндүүд болон саяхан худалдан авсан “Tom Ford”-ийг эзэмшигч “Estée Lauder” компани ихээхэн шаардлагатай байгаа өөрчлөлтөө 2024 онд хийх гэж байна. Өнгөрсөн онд БНХАУ-ын эдийн засаг төсөөлснөөс удаан сэргэж, мөн тус компани Азид нийлүүлэлтээ хэтрүүлснээс болж хүндхэн нөхцөлд ороод байв. Харин 2024 оны хоёрдугаар хагаст нөөцийн асуудал цэгцэрч, мөн дэлхийн аялал жуулчлалын салбарын тасралтгүй сэргэлт тус компанид эерэг үр дүн авчрах хандлагатай байна.- Дебора Айткэн

    Бүрэн жагсаалттай ЭНДЭЭС танилцана уу. 

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих