
Зургийг: Munshi Ahmed/Getty Images
Дижитал инновац эрчимжиж буй энэ үед шийдвэр гаргагчид боломжийг ашиглах, эрсдэлийг бууруулах урт хугацааны стратегийн алсын хараатай байх шаардлагатай байгааг “World Economic Forum”-ийн шинэ тайланд мэдээллээ.
Цахим орчинд худал мэдээлэл түгээх нь кибер аюулгүй байдлын гол асуудал болоод байгаа юм. 2030 он гэхэд кибер аюулгүй байдал нь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хамгаалахаас илүүтэй үнэн бодит мэдээлэл, эх сурвалжийг хамгаалахад илүү анхаарна гэж тайланд онцолжээ.
Шийдвэр гаргагчид дижиталчлалын хурд болон хүмүүс шинэ технологийг аюулгүй, найдвартай ашиглах чадвартай байгаа эсэхэд хяналт тавих ёстой гэж үзэж байна.
Кибер аюулгүй байдлыг хамгаалах чадвар, энэ чиглэлээр хийгдэх сургалтыг шинэчлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт татах нь 2030 он хүртэл улс орнуудын хувьд тэргүүлэх зорилт болох төлөвтэй байгаа юм. Улс орнууд өөрсдийгөө итгэмжлэгдсэн дэлхийн брэнд болгон хөгжүүлэх, авьяаслаг ажиллах хүчийг татах, чадварлаг ажиллах хүчийг хадгалах, тэдэнд зориулсан үр бүтээлтэй орчныг бүрдүүлэх нь чухал болохыг тайланд тодотгожээ.