logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНЭУ очир эрдэнийн худалдаанд ноёлохоор дэлхийн хамгийн том оффисын барилгыг ашиглалтад оруулжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 18 16:55
    388

    Зургийг: Morphogenesis

    Гужарат мужийн Сурат хот дэлхийн очир эрдэнийн худалдааны нийслэл болох сууриа тавьж байна

    Хэмжээгээрээ АНУ-ын Пентагоноос ч том талбайтай оффисын шинэ барилга ням гарагт БНЭУ-ын Сурат хотод албан ёсоор нээлтээ хийлээ. Үүгээр Энэтхэгийн баруун бүсийн тус хот дэлхийн очир эрдэнийн нийслэл болох амбицаа бодит болгож байгаа аж.

    620 мянган м² талбайтай, 384 сая ам.долларын өртгөөр боссон “Surat Diamond Bourse” хэмээх барилга өнгөрсөн долоодугаар сард баригдаж дууссанаар дэлхийн хамгийн том оффисын цогцолборт тооцогдох болжээ. Харьцуулахад 1943 онд баригдсан АНУ-ын Пентагон ойролцоогоор 600 мянган м² талбайтай аж. 

    Очир эрдэнийн биржийн зориулалтаар ашиглагдах тус цогцолборыг БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нээж үг хэлсэн байна. Тэрбээр ирэх жилийн сонгуульд гурав дахь удаагаа сонгогдохоор хүч үзэх бөгөөд уг бүтээн байгуулалтыг хийснээр төрөлх мужид нь түүний улс төрийн нэр хүндийг улам өсгөхөөр байгаа аж. Түүнчлэн энэхүү бирж нээгдсэнээр цаашид Гужарат мужийг эдийн засгийн хувьд хөгжүүлэх Нарендра Модигийн Засгийн газрын өөр бусад зорилтын суурь бааз нь болж өгөхөөр байгаа юм. 

    Мумбай хот олон жилийн турш Энэтхэг улсын очир эрдэнийн экспортын төв байсаар ирсэн юм. Харин бас нэгэн “Очир эрдэнийн хот” болох Сурат нь энэхүү үнэт эрдэнийн боловсруулалтаар дэлхийд тэргүүлдэг төдийгүй дэлхий даяарх боловсруулаагүй очир эрдэнийн 90 хувийг тус хотод зүсэж, өнгөлж, АНУ, БНХАУ зэрэг улсын худалдан авагчдад борлуулдаг ажээ. Шинэ бирж нь энэхүү бүх үйл ажиллагааг нэгэн дээвэр доор төвлөрүүлэх зорилготой юм байна. 

    “Сурат бол очир эрдэнэ боловсруулах гол төв. Энд очир эрдэнийн арилжаа хийгддэг болоод маш удаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн арилжаалагчид арилжаагаа баталгаатай, төвлөрсөн орчинд хийх нөхцөл бүрдэж байна” хэмээн Дэлхийн очир эрдэнийн биржүүдийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Эли Ижакофф дурдаж байлаа.

    Cэтгэгдэл бичих