logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    “Gazprom”-ийн БНХАУ-д экспортолсон байгалийн хийн нэг өдрийн нийлүүлэлт дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 18 16:10
    238

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Gazprom: "Сибирийн хүч" хийн хоолойгоор БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлнэ

    ОХУ-ын “Gazprom” компанийн БНХАУ-д экспортолсон байгалийн хийн нэг өдрийн нийлүүлэлтийн хэмжээ бямба гарагт шинэ дээд амжилт тогтоосныг ОХУ-ын Эрчим хүчний яам мэдээллээ. Харин ОХУ-ын талаас БНХАУ-д нийлүүлсэн байгалийн хийн хэмжээгээ тодорхой зарлаагүй байна.

    “Gazprom” компани "Сибирийн хүч" хийн хоолойгоор БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм.

    БНХАУ-ын “CNPC “компанитай байгуулсан байгалийн хий нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар 11 дүгээр сарын дунд үеэс ОХУ нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой болсон байна.

    “Gazprom” болон “CNPC” компаниуд "Сибирийн хүч-2" хийн хоолойгоор дамжуулан байгалийн хий нийлүүлэх нөхцөлийн талаар хэлэлцээ хийж байгаа аж. Талууд ойрын хугацаанд тохиролцоонд хүрч магадгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих