logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    НҮҮРСНИЙ СОНСГОЛ: 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр гаргасан байж болзошгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 18 15:07
    377

    Зургийг: Bloomberg Creative Photos

    Гашуунсухайт боомтоор гарсан 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрсийг тээвэрлэгчийг нь тогтоох боломжгүй байна

    Нүүрсний хэргийн хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсголын үеэр олон улсын тээврийн "С" зөвшөөрөл бүхий 487 аж ахуйн нэгжээс 246 тээвэрлэгч нь 52 мянга 30 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр Гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй дүн мэдээг танилцууллаа.

    Нүүрс ачиж, буулгах талбайн пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестийн өгөгдлийг тээврийн хэрэгсэл тус бүрийн улсын дугаараар тулган баталгаажуулалт хийсэн байна. Энэ хүрээнд нүүрс ачиж буулгах терминалын пүүний программд "С" зөвшөөрөл бүхий тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрсийг тээвэрлэгчийг нь тогтоох боломжгүй байгааг шинжээч танилцуулав. 

    Давхардаагүй тоогоор 9254 тээврийн хэрэгсэл нэг болон түүнээс олон удаагийн давтамжтайгаар гаалийн бүрдүүлэлтгүйгээр улсын хилээр нүүрс гаргасан байж болзошгүй байгаа ажээ. Тухайлбал: долоон тээврийн  хэрэгсэл нийт 100-аас олон удаа, 65 тээврийн хэрэгсэл 50-100 удаа, 9182 тээврийн хэрэгсэл 1-50 удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортолсон байж болзошгүй байгааг сонсголын үеэр онцоллоо.

    Cэтгэгдэл бичих