logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Парис хот иргэдийнхээ саналаар дахин 500 гудамжийг автомашингүй болгоно
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 25 13:20
    212

    Зургийг: Telmo Pinto/NurPhoto via Getty Images

    Парисын хороолол бүрээс 5-8 гудамжийг авто замгүй болгохын сацуу хотод одоо байгаа автомашины зогсоолуудын 10 хувийг хаахыг зорьж буй

    Парис хотод нэмэлтээр 500 гудамжийг автомашингүй болгож, явган хүний зам, дугуйн зам болон ногоон байгууламжийн зай талбайг нэмэгдүүлэх тухай санал асуулгад оролцсон оршин суугчдын дийлэнх нь дэмжсэн санал өгчээ. Ингэснээр 2020 оноос хойш Парисын 300 гаруй гудамжийг автомашингүй болгоод байгаа хотын захирагч Анн Идальгогийн ногоон санаачилга улам өргөжихөөр болж байна.

    Энэхүү төлөвлөгөөгөөр Парисын хороолол бүрээс 5-8 гудамжийг авто замгүй болгохын сацуу хотод одоо байгаа автомашины зогсоолуудын 10 хувийг хаахаар зорьж буй аж. Төсөлд аль гудамжнуудыг хамруулахаа хотын захиргаа энэ хавар оршин суугчидтай зөвлөлдөж сонгох бөгөөд гудамж тус бүрийн тохижилтод дунджаар 500 мянган евро төсөвлөжээ.

    Ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар байгаа Анн Идальго Парист автомашины дэд бүтэц давамгайлсан байдлыг халж, нийтийн тээвэр болон явган зорчигч, унадаг дугуйн дэд бүтцийг тэлэх томоохон арга хэмжээнүүд авсан юм. Дээрх санаачилга иргэдийн 66 хувийн саналаар дэмжигдсэнийг хотын захиргаанаас мэдээлсэн ч ирц нь ердөө дөрвөн хувь байжээ.

    Анн Идальгогийн эдгээр арга хэмжээ "хотын зай талбайг аажмаар хумьж, автомашинаар зорчихоос өөр сонголтгүй иргэдийг шийтгэж байна" гэж Францын "40 Millions d’automobilistes" Жолооч нарын холбооноос шүүмжилж байв. Түүнчлэн жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй Монмартр хороолол, "Sacre Coeur" сүм орчмын гудамжнуудыг автомашингүй болгосон нь иргэдийн өдөр тутмын амьдралд шаардлагагүй чирэгдэл учруулж байгааг тэндхийн зарим оршин суугч, бизнес эрхлэгчид илэрхийлж байжээ.

    Парис хотын захиргаа ихэвчлэн сургуулийн ойр орчмын гудамжийг автомашингүй болгох зарчим баримталж, чөлөөлсөн зай талбайн 2/3-т явган хүний болон дугуйн зам тавьж, үлдсэн хэсэгт мод бут тарих байдлаар төлөвлөлт хийсээр ирсэн аж. Мөн тус хот уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болгож 2030 он гэхэд нийт 60 мянган зогсоолыг чөлөөлж ногоон байгууламж болгох амлалт өгөөд буй.

     

    Feargus O’Sullivian

    Cэтгэгдэл бичих