logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    Селена Гомез гоо сайхны брэндийнхээ ачаар тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 09 16:40
    2852

    Зургийг: Bloomberg/Jason Davis/Getty Images

    Селена Гомез нийт 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексэд анх удаа багтаж байна

    “Only Murders in the Building” цувралын шинэ улиралд гол дүрийн бүсгүйн хийдэг подкаст нь кино болж өргөжиж байгаа тухай гардаг. Харин бодит амьдрал дээр тус цувралын гол дүрийн жүжигчин Селена Гомез түүнээс хамаагүй том, өөрийн гэсэн бизнесийн эзэнт гүрнийг байгуулж байна.

    Өдгөө 32 настай Селена Гомез хүүхэд насандаа “Disney Channel”-ийн жүжигчин болон анх олонд танигдаж, хөгжмийн карьераа эхлүүлээд хожим өөрийн гоо сайхны брэндийг үүсгэн байгуулсан юм. 

    Сүүлд тэрбээр “Emmy”-ийн шагналд нэр дэвшсэн “Hulu”-ийн “Only Murders in the Building” цувралд тоглож байгаа бөгөөд энэ хугацаандаа Селена Гомез өөрийн хүчээр тэрбумтан болсон АНУ-ын хамгийн залуу эрхмүүдийн нэг болсон байна. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексэд тэрбээр нийт 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр анх удаа багтах болжээ. 

    unnamed (3).jpg

    Саяхан түүний дотнын найз, дуучин Тэйлор Свифт голчлон өөрийн уран бүтээл, аялал тоглолтын орлогоороо тэрбумтнуудын эгнээнд нэгдсэн. Харин Селена Гомез түүнээс ялгаатай нь өөрийн босгосон бизнесүүд, сошиал сүлжээн дэх олон сая дагагчийнхаа ачаар тэрбумтан болж байна. 

    “Селена бол зүгээр л нэг поп од биш, харин олон талт ур чадвартай, орлогын төрөлжсөн урсгалтай бизнес эрхлэгч эмэгтэй” хэмээн Лос-Анжелес “Hollywood Branded” брэндинг агентлагийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Стэйси Жонс онцолсон юм. 

    Селена Гомезийн хөрөнгийн дийлэнх хувь нь түүний нүүр будалтын бүтээгдэхүүний брэнд “Rare Beauty Brands”-тэй нь холбогдоно. Таван жилийн өмнө түүний байгуулж байсан тус брэнд өдгөө инфлүэнсерүүд болон гоо сайхны бүтээгдэхүүнд дурлагч өсвөр настнуудын дунд ихээхэн алдаршжээ.

    9-17.JPG

    Мөн тэрбээр брэндүүдтэй хамтран ажиллаж, гэрээ хэлцэл хийхийн хажуугаар сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн стартап байгуулжээ. Хэрэв тэр олны нүднээс хол амьдралыг сонговол тус стартап нь түүний урт удаан хугацаанд хадгалагдах хөрөнгийн баталгаа болж өгөх юм.

    Түүнийг амжилтад хүргэсэн гол хүчин зүйл нь үнэн зөв байдал болохыг Селена Гомезийн “Wondermind” стартапын хөрөнгө оруулагч, “Bausch + Lomb” компанийн Гүйцэтгэх захирал Брент Саундерс онцолж байна. 

    “Алдартан хүн нэр нөлөө болон мэдлэг туршлагаа сайн үйлсийн төлөө ч, сайн бизнес эрхлэхийн төлөө ч ашиглаж чадаж байвал жинхэнэ үлгэр дуурайл болно. Селена Гомез үүнийг бүрэн утгаар нь харуулдаг” хэмээн тэрбээр хэлжээ.

    “Bloomberg” түүний нийт хөрөнгийн хэмжээг тооцоолохдоо “Rare Beauty”, “Wondermind” компаниудад эзэмшдэг хувьцаа, хөгжмийн цомгийн борлуулалт, эзэмшдэг үл хөдлөх хөрөнгө, стримингийн гэрээ, брэндийн хамтын ажиллагаа, тоглолтын тасалбарын борлуулалт, жүжигчний цалин гэсэн орлогын төрлүүдийг багтаажээ.

    Түүний нийт хөрөнгийн 1.1 тэрбум ам.доллар нь зөвхөн “Rare Beauty” брэндээс бүрддэг ба тус брэнд өнгөрсөн онд 350 сая ам.долларын борлуулалттай ажилласныг “Pitchbook” мэдээлж байв.

    9-18.JPG

    Мөн Селена Гомез “Instagram” дээр 424 сая дагагчтай нь хөлбөмбөгийн алдарт тамирчид болох Кристиано Рональдо, Лионель Месси нарын араас бичигдэх үзүүлэлт юм. Энэхүү алдар нэр нь түүнд өөрийн брэндээ таниулахаас гадна бусад томоохон брэндүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Тухайлбал: тэрбээр 2017 онд “Puma” брэндтэй хоёр жил ажиллах 30 сая ам.долларын гэрээг үзэглэсэн юм.

    Харин 2016 онд “Coach” брэндийн нүүр царай болох, “Louis Vuitton” брэндтэй хамтран ажиллах тус тус 10 сая ам.долларын гэрээнүүдийг хийж байжээ.

    Cэтгэгдэл бичих